Түвшинбилэг Төгөлдөр ХХК

Түвшинбилэг төгөлдөр ХХК нь 2013 онд үүсгэн байгуулагдан төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуй нэгж, иргэдэд ариутгал халдваргүйтгэл /халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон халдварт өвчний голомтыг халдваргүйжүүлэх/, ахуйн шавьж, мэрэгч устгал, хөрсний ариутгалын үйлчилгээг Монгол улсын MNS 5161-1:2002, MNS 5161-2:2002, MNS 5161-3:2002 стандартын дагуу чанарын өндөр түвшинд гүйцэтгэн ажиллаж байна.

2020 оноос манай компанийн мэргэжилтнүүд чанартай, үнэ хямд, хэрэглэхэд хялбар, хүний эрүүл мэнд болон байгаль орчинд хор нөлөөгүй зэрэг үзүүлэлтийг урьтал болгон ДЭМБ-аас зөвлөмж болгож буй ахуйн шавж мэрэгч устгал, ариутгал, халдваргүйтгэлийн бодис, олон улсын стандарт шаардлага хангасан багаж тоног төхөөрөмжийг  импортлон үйлдвэрлэгчээс шууд хэрэглэгчийн гарт хүргэж байна.

Бид салбартаа манлайлагч байж, олон улсын стандарт шаарлагыг хангасан үйлчилгээг хэрэглэчиддээ хүргэхийн тулд тасралтгүй суралцан хөгжсөөр байна.

Бидний уриа: Эрүүл орчинд ажиллаж, амьдаръя!

Эрхэм зорилго: Үргэлж шинийг эрэлхийлнэ.

Үнэт зүйл: Үнэнч тууштай байдал, зөв хандлага, эвсэг хамт олон

Бидний баримтлал: Таны гар хүрсэн л бол сэтгэл чинь шингэсэн байх ёстой.