Тархалт , амьдрах орчин

Дэлхийд 3000 гаруй зүйл бүүрэг бүртгэгдснээс ахуйд тохиолдох 10 гаруй зүйл их хор холбогдолтой . Үүнээс ахуйн нөхцөлд гол төлөв хүний бүүрэг буюу нохой бөөс , муурын бүүрэг , нохойн бүүрэг , шувууны бүүрэг зэрэг зүйлүүд тохиолдоно . Манай орны төв суурин газарт муур , нохойн бүүрэг бага зэрэг тархалттай байна . Монгол оронд урьдчилсан эзэн амьтдаар нь ялгаварлан үзвэл шувуунаас 12 зүйл , мэрэгч Мэдээгээр 130 зүйлийн бүүрэг тархаад байна . Бүүргийн зүйлийг амьтдаас 11 зүйл , араатан амьтдаас 32 зүйл , шавж идэштэн амьтдаас 4 зүйл , сарьсан багваахайнаас 9 зүйлийн бүүрэг тус тус олджээ. Хүний ойр орчинд элэг тохиолддог анагаахын шинжлэх ухаанд хор холбогдол бүхий ихээхэн анхаарал татдаг зүйлүүд бол хүний бүүрэг, нохойн бүүрэг, муурны бүүрэг, зурамны бүүрэг, тарваганы бүүрэг юм. Одоогийн байдпаар Улаанбаатар хотын орон сууцанд нохойн бүүрэг , муурны бүүрэг бага хэмжээтэй тархаад байна. Ахуйд өргөн тохиолддог хор холбогдол бүхий хүний бүүрэгийг хүмүүс нохой бөөс гэж буруу нэрлэдэг тал байдаг . Хүний бүүргийн биеийн хэмжээ 1.8мм байдаг . Энэ зүйлийн бүүрэг хүний цусыг сорж амьдардаг , гэрийн болон махчин амьтдад тохиолддог , нилээд өргөн тархалттай зүйл юм . Амьтны үс , хүний хувцас , эд материалд өндгөө наалдуулах боловч муу бэхлэгдсэнээс сэгсрэх , амьтдыг шилгээхэд газар унадаг . Өндөгнөөс бие гүйцэх хүртэл орчны дулаан , чийглэгээс хамаарч 19-240 хоног үргэлжилдэг . 18 ° С дулаанд хөгжлийн үргэлжлэх хугацаа 3-5 долоо хоног байдаг . Хүний бүүрэг мэрэгчид , араатан амьтад , хөхтөн , зарим зүйл шувуунд шимэгчилдэг . Хүн , нохой , муур , ямаа , гахайнд мөн шимэгчилдэг . Өндөгнөөс бие гүйцэх хүртэл 2 жилийн хугацаанд амьдрах чадвартай . Дэлхий өргөн тархсан , Монголд мөн хаа сайгүй тохиолддог . Тарваган тахал , хулганы хижиг , риккетсиоз зэрэг олон өвчний үүсгэгчийг дамжуулдаг .

Нохойн бүүргийн биеийн хэмжээ 2.6мм бөгөөд нохой , мууранд шимэгчлэхээс гадна хүнд тохиолддог. Хархны бүүрэг  нь хулганы төрлийн мэрэгч амьтдад шимэгчлэн амьдардаг . Зурамны бүүрэг зурманд шимэгчлэн амьдрах боловч харх , хулганад зэрэг амьтанд тохиолддог. Дэлхий дээрх зэрлэг болон гэрийн тэжээмэл нохойн овгийн амьтдын гадаад шимэгч . 2.0-3.25 мм хэмжээтэй , хоёр талаасаа хавчигдмал , биеийн гадуур хатуу хитин бүрхүүлтэй . Толгой харьцангуй дугуйрсан , өргөнөөсөө хагас буюу нэг дахин урт байдаг бол Ct.felis зүйлд толгой өргөн хэсэг 2 дахин урт байна . Том хар нүдтэй , 5 хэсэг уруулын тэмтрүүлтэй . Хошуу богино . Тарваганы бүүрэг  нь тарвага , зурамнаас гадна хүнд халдаж болно . Муурны бүүрэгийн биеийн хэмжээ 2.8мм байна . Хүнд тохиолдож болно. Бие нь хоёр хажуугаасаа хавчигдсан , бие гүйцсэн бүүрэг 1.5-4мм хэмжээтэй . Ихэнхдээ хар хүрэн өнгөтэй , 3 хос хөлтэй , амны эрхтэн хазах , сорох бүтэцтэй . Хөлний мөчид сайн хөгжсөн , 32 см хүртэл өндөрч үсэрч чаддаг . Нохой бөөс ч гэж нэрлэдэг . Цөөвөр чоно , нохой , муур , молтогчин , харх , үнэг , зарим тохиолдолд хүнд шимэгчилдэг . Африк тивээс гаралтай ч дэлхийн олон оронд тархсан . Ирланд , Грек , Албани , Унгар , Солонгос , Аргентин , Чилийн хөдөө орон нутгаар зонхилон тархсан бөгөөд Монголд төв болон өмнөд хэсгээс 2 зүйлийн тархалтыг тэмдэглэжээ . Амьдралын эргэлт 2-4 долоо хоногт явагдах бөгөөд жилийн турш уржил явагдах боломжтой . Бие гүйцсэн бүүрэг эзэн амьтандаа жилийн турш шимэгчлэнэ , зуны сүүлч , намрын эхэн саруудад тоо толгой дээд цэгтээ хүрнэ . Тарваган тахлын өсгөврийг бусад оронд энэ зүйл бүүргээс илрүүлж байсан , хархны риккетсиоз , Марселийн чичрэг өвчнийг дамжуулж болох бөгөөд нохой , хархны туузан хорхойн завсрын эзэн болдог .

Бүүргийн гадаад бүтэц :

Бие гүйцсэн бүүрэг хоёр хажуугаасаа хавчигдсан хэлбэртэй , 0.5-4 мм урт , далавчгүй жижиг шавж юм. Энгийн хос нүдтэй , зарим нь нүдгүй . Эр , эм бүүрэг хатгаж сорох амны аппараттай . Бүүргийн толгойг хөдөлгөөнгүй , сахал нь хоёр үндсэн үе , булцуунаас тогтдог бол дух нь налуу байдаг . Духны доод хэсгээс амны эрхтэн урагш гардаг . Цээжний үеүд хөдөлгөөнтэй үелэх бөгөөд нуруу , хэвлийн хэсгээр хавтгай хажуугийн ялтас үүсгэн , тэдгээр нь хоорондоо холбоо хальсаар холбогдоно . Толгой , цээжний хажуугаар эгнэж байрласан шүдлэгүүдтэй . Хөл нь 5 үетэй , үзүүртээ хос хумстай . Хумс хүчирхэг , хөгжил сайн тул эзэн амьтны биеэс зүүгдэж чаддаг . Үсэрч хөдлөхөд зохилдож хөлний булчин сайн хөгжсөн . Бие гүйцсэн бүүрэг зөвхөн бүлээн цуст амьтанд шимэгчлэн цусаар хооллоно . Толгойдоо хос сахал , энгийн нүдтэй . Далавчгүй , үсэрч хөдөлгөөн хийдэг . Цээжний хэсэгт 3 хос хөлтэй . Сайн хөгжсөн хойд хөлний тусламжтай 32 см урт , 9 см өндөрт үсэрч чаддаг . Хэвлий хэсэг 10 үетэй , эрэгчний хэвлийн хэсэг дээшээ махийсан байна . Биеийн гадна кутикулын янз бүрийн дайвар эрхтэн шүдэнцэр , өргөс , хайрс бий болсон байх бөгөөд энэ шинж нь ангилалзүйн чухал ач холбогдолтой . Биеийн өнгө цагаанаас хар хүрэн өнгөтэй байдаг . Авгалдай цагаан өнгөтэй , биеийн урт 4-10 мм байна . Хүүхэлдэйнээс дөнгөж төрсөн бие гүйцсэн залуу бүүргийн бүрхүүл цайвар , өргөс , үсний үзүүр хурц байхад хөгширсөн бүүргийн бүрхүүл бараан , өргөс , хитин бүрхүүлийн зах хугарсан байдаг .

Бүүргийн дотоод бүтэц :

Бүүргийн хоол боловсруулах эрхтэн нь амны аппарат , булчинлаг залгиур , улаан хоолой , өмнөд ходоод , уут хэлбэрийн дунд гэдэс , арын гэдэс , шулуун гэдэснээс тогтоно . Ялгаруулах эрхтэн нь мальпигиевийн судас юм . Мэдрэлийн эрхтэн нь залгиурын дээрх , доорх зангилаа , цээжний 3 , хэвлийн 8 зангилаанаас тогтоно . Амьсгалын эрхтэн нь их биеийг дагасан тууш гуурсан амьсгалын хоёр багана , түүнээс салбарласан гуурсан тор , цээжний 2 хос , хэвлийн 8 хос амьсгалуураас бүрдэнэ . Бүүрэг бүрийн амьсгалуурын хэмжээ , хэлбэр , байрлал харилцан адилгүй байдаг . Бэлгийн ( эвсэл ) эрхтэн нь эр бүүргэнд хос урийн булчирхай , үр гүйгч хоолой , нарийн бүтэцтэй нийллэгийн эрхтэн , эм бүүргийг барьж , тогтоогч хос хавчуур зэргээс топгоно . Эм бүүргэнд умай , хос өндгөвч , өндөгний хоолой байдаг .

Үржил , бойжилт , амьдралын онцлог

Бүүрэг нь өндөг , авгалдай , хүүхэлдэйн шатыг дамжин бие гүйцдэг бүрэн хувиралтай шавж юм . Эм бүүрэг өндгөө ахуйн хуурай хог хаягдал ( даавууны өөдөс ) , шалны ан завсар , гэрийн тэжээмэл амьтны үүр ноохой , харх , шувууны үүр , ургамлын хог , газрын хөрс зэрэг газарт гаргана . Өндөг нь 0.5 мм урт , зуувандуу хэлбэртэй , шаравтар туяа бүхий цагаан өнгөтэй байна . Эмэгчин бүүрэг цусаар хооллосоны дараа 4-8 өндөг төрүүлэх бөгөөд амьдралынхаа туршид 450-1000 ширхэг өндөг гаргаж төрүүлнэ . Өндөгнөөс 3-5 өдрийн дараа 1.5мм урт , цагаан өнгөтэй өт хэлбэрийн хөлгүй авгалдай гардаг .

Авгалдайд цээжний 3 үе , хэвлийн 10 үе байдаг . Авгалдайн толгой уртавтар , зууван хэлбэртэй , нуруу , хэвлээрээ хавчигдсан байна . Авгалдайн толгойн хэсэгт мэдрэх өргөс байдаг . Авгалдай нь жижиг шавж , хог хаягдлын шингэн бие гүйцсэн бүүргийн ялгадас , сорсон цусны үлдэгдлээр хооллоно . Авгалдайн шатанд биеийн бүрхүүл э удаа гуужаад хүүхэлдэйн шатанд шилжээд гадуураа хөвсгөр цагаан бүрхүүлтэй болно . Хүүхэлдэйн шатанд хооллохгүй бөгөөд гадаад орчны тааламжгүй нөхцлийг урт хугацаанд даван туулж чадна . Өндөгнөөс бие гүйцэх хугацаа хэвийн нөхцөлд 4 долоо хоногт явагдана . Бие гүйцсэн эр , эм бүүрэг цус сорж хооллодог . Бүүргийн цус сорох хугацаа хэдэн минутаас цаг хүртэл үргэлжилдэг . Дулаан болон орчны бусад хүчин зүйлүүдээс шалтгаалж хөгжил янз бүрийн хугацаатай явагддаг бөгөөд ихэнхдээ 20 хоногоос 1 жил хүртэл үргэлжилдэг . Бие гүйцсэн үедээ 18 сар амьдардаг . Тохиромжтой нөхцөлд хүний бүүрэг 300-513 , нохойны бүүрэг 243 , хархны бүүрэг 100 орчим хоног амьдардаг . Бүүргийн зүйл бүхэн тодорхой зүйлийн амьтанд шимэгчилдэг бөгөөд хархны бүүрэг харханд , нохойны бүүрэг нохойд , зурамны бүүрэг зурманд шимэгчилдэг . Зарим зүйлүүд нэг зүйлийн амьтдаас нөгөөд шилжин байрлаж хүний янз бүрийн өвчин үүсгэгчийг дамжуулдаг . Сэрүүн бүсийн бүүргийн амьдралын тохиромжтой температур нь 18-24 ° C байдаг . Бүүргийн өсөлт , хөгжилтийн хугацаа орчны чийг , температураас ихээнхэн хамаарна . Бүүргийн авгалдайн өсөлт , хөгжлийн агаарын чийгийн тохиромжтой хэмжээ нь 80 % юм . Чийг 60 % -иас доош буухад хөгжил удааширна . Бүүргийн өндөг , авгалдай усанд амархан үхнэ . Бүүргийн хүүхэлдэй орчны температур , агаарын чийгийн нөхцөл тохироогүй бол хөгжил нь удааширдаг . Бие гүйцсэн бүүргийн олширох нь гадаад орчны нөлөө , агаарын хөдөлгөөн , чийгийн идэвхжлээс хамаарна . Ахуйд нохой , муурын бүүрэг нилээд тохиолдох ба нохой , муур , шувуу дайжих , үхэх үед тухайн үүр уурхайгаас орон байрт шилжин , гэрийн тэжээмэл амьтанд халдах байдал ажиглагддаг .

Хор хөнөөл :

Эр , эм бүүрэг нь бүлээн цуст амьтны цус сорж амьдардаг тул тахал , шар чичрэг , халдварт эсэргэнэ , хижиг зэрэг халдварт евчин үүсгэгчийг тараахаас гадна зарим шимэгч хорхойн завсрын эзэн болдог . Бүүргийн цус сорох давталтаар өвчин дамжуулах холбогдлыг тодорхойлдог. Бүүргийн хазсан газар загатнах , үс унах , хоёрдогч халдвар бий болох , арьсны үрэвсэл үүсгэж янз бүрийн шархлаа , идээт үрэвсэл бий болдог . Хазалтын үед үүссэн шарханд цус бүлэгнэлтийг саатуулах үйлчилгээтэй шүлс орж хавагнуулан биеийг загатнуулдаг . Маажсанаас хүний арьсны бүрэн бүтэн байдал алдагдаж , шалбархайгаар элдэв өвчин үүсгэгч нян орох боломжтой болдог . Зарим бүүргийн зүйл цагаан хорхойг дамжуулагч завсрын эзэн болох явдал байдаг . Бүүрэгнүүд янз бүрийн хулгана тахал , хархны эсэргэнэт хижиг зэрэг 7-8 төрлийн халдварт өвчин үүсгэгчийг өөртөө удаан хугацаагаар хадгалж бусад амьтанд тараадгаас хамгийн аюултай нь тарваган тахал өвчин юм. Өвчин үүсгэгчийг байгальд хадгалагчид нь зурам , харх , тарвага юм . Эдгээр мэрэгчид өвчин үүсгэгчээр халдварласны дараа үхдэг. Бүүрэг цусыг сорох үедээ өвчний нянг цусны хамт залгина . Эдгээр нянгууд хоол боловсруулах замд ихээр үржиж сорсон цусыг цааш явуулахгүй саатуулж ходоодны өмнөд хэсэгт бөглөө буюу ” тахлын хаапт ” бий болгодог . Өвчтэй эзэн амьтныг үхсэний дараа бүүрэг эрүүл амьтад , хүнд шилжин байрлаж цус сорох үед халдвар бүхий тахлын нянгуудаас шинэ эзний шархруу оруулдаг . Ингэж өвчин үүсгэгчээр эрүүл амьтанд халдварладаг байна . Орчин үеийн шинжлэх ухаанд бүүргийн хаалт бөглөөс үүссэн үед хазвал өвчин үүсгэгчээр амьтад халдварладаг болохыг тогтоожээ . Амьтны ялгадас , өвчтний эд юмс , агаар , өвчтөн хүн амьтантай шууд хавьтан ойртсоноор эрүүл хүнд халдварлаж болдог . Тарваган тахлын нян нь бүүргийн биед урт удаан хугацаагаар амьдарч үржих чадвартай байдаг . Тарваган тахлыг клиникийн хувьд булчингийн , уушгины , үжил гэсэн гурван хэлбэрт хуваадаг .

нохой бөөс