yalaanii hor

СУУЦНЫ ЯЛАА (Musca domestica)

  • Бие гүйцсэн ялаа 5-8 мм урттай.
  • Толгойн хажуу талд том зүймэл нүдтэй.
  • Ялааны өндөг цагаавтар өнгөтэй, уртааш сунасан хэлбэртэй, хэмжээ 1-1,5 мм
  • Өндөгний хөгжлийн тохиромжтой агаарын хэм 35-36 градус

Манай орны хот суурин газрууд, нийслэл Улаанбаатар хотын барилга байгууламж, ахуйн нөхцөлд 10 гаруй зүйлийн ялаа тархаад байна. Ахуйн орчинд түгээмэл тархалттай нь тасалгааны ялаа, махны ногоон ялаа, захын ялаа, гэрийн ялаа, тасалгааны жижиг ялаа, махны хөх ялаа зэрэг зүйлүүд юм.

Манай орны нөхцөлд ялааны хөгжил дунджаар 2-3 долоо хоног үргэлжилдэг бөгөөд 5,9-р сард 24 хоног, 6-р сард 18 хоног, 7-8-р сард 14 хоног байдгийг судлаачид тогтоожээ. Өдөрт ялаа 3-4 удаа хооллодог. Улаанбаатар хотын орон сууцны өнжмөл ялаа 3-р сарын төгсгөл, 4-р сарын эхээр гарч ирдэг. Ялаа ахуйн орчинд 5-р сарын 15-аас өндөгөө шахаж эхэлдэг. Монгол орны хот орон байранд тохиолдох ялааны авгалдайн ид үе нь 6-р сарын дунд үе юм.

ЯЛААНЫ ХОР ХОЛБОГДОЛ

Ялааны зүйлүүд доорхи 3 чиглэлээр хүн амьтанд хор холбогдолтой. Үүнд:

  1. Хүн гэрийн тэжээмэл амьтны цусыг сордог зүйлүүд арьсны бүрэн бүтэн байдлыг алдагдуулж салст бүрхүүл, шархнаас ялгарсан зүйлээр хооллоно.
  2. Халдварт өвчний үүсгэгчийг хүнд халдаадаг ялааны зүйлүүд байна.
  3. Зарим зүйлийн ялааны авгалдай хүн амьтны булчинд шимэгчилж өвчин үүсгэдэг. Эдгээрээс гадна хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй нь гэдэсний халдварт өвчний үүсгэгчийг ахуйд тархсан ялааны зүйлүүд шууд бус замаар халдварлуулдаг. ЭРДЭМТДИЙН ТООЦООЛСНООР ТАСАЛГААНЫ ЯЛАА 60 ГАРУЙ ТӨРЛИЙН АЮУЛТ ӨВЧНИЙ ҮҮСГЭГЧИЙГ БИЕДЭЭ ХАДГАЛДАГ БОЛОХЫГ ТОГТООЖЭЭ. ЭДГЭЭРЭЭС НҮДНИЙ ӨВЧИН, ШАР ӨВЧИН, СҮРЬЕЭ, ХОЛЕР, ХООЛНЫ ХОРДЛОГО, ГЭДЭСНИЙ ХИЖИГ, ЦУСАН СУУЛГА ЗЭРЭГ ОЛОН ХАЛДВАРТ ӨВЧИН ТАРААДАГ.

ХАЛДВАРТ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД 2003 ОНД ХИЙСЭН СУДАЛГААГААР ОРОН БАЙРТ ХАМГИЙН ТҮГЭЭМЭЛ ТАРХАЛТТАЙ ЗҮЙЛҮҮД БОЛОХ ТАСАЛГААНЫ ЯЛАА, ШАР ЖООМ НЬ ГЭДЭСНИЙ ХАЛДВАРТ ӨВЧИН ЦУСАН СУУЛГА ӨВЧНИЙ НЯНГ БИЕДЭЭ ХАДГАЛДАГ БОЛОХЫГ ЛАБОРАТОРИЙН НАРИЙВЧИЛСАН ШИНЖИЛГЭЭГЭЭР МОНГОЛ ОРНЫ НӨХЦӨЛД АНХ УДААГАА ТОГТООСОН. УГ СУДАЛГААНД ШАР ЖООМ, ТАСАЛГААНЫ ЯЛААНЫ 100 ШИРХЭГ БЭЛДЭЦ БЭЛТГЭН НЯН СУДЛАЛЫН ШИНЖИЛГЭЭ ХИЙХЭД 35,9%-Д НЬ ЦУСАН СУУЛГА ӨВЧНИЙ ҮҮСГЭГЧ, ГЭДЭСНИЙ БУСАД ХАЛДВАРТ ӨВЧНИЙ БАКТЕРТ ХАЛДВАРЫН НЯНГУУД 64,1%-Д ИЛЭРСЭН ЯВДАЛ БОЛ ГЭДЭСНИЙ ХАЛДВАРТ ӨВЧИН АХУЙН ШАР ЖООМ, ТАСАЛГААНЫ ЯЛААГААР ДАМЖИН ХАЛДВАРЛАДГИЙГ ТОДОРХОЙЛЖ БАТАЛГААЖУУЛСАН/Г. ЭРДЭМБИЛЭГ, Б.СОСОРБАРАМ 2004/.

      ЯЛААТАЙ ТЭМЦЭХ АРГА

  1. Ариун цэврийн арга: ариун цэвэрч байдлыг эрхэмлэн, элдэв хүнсний үлдэгдэл, бохир зүйлийг цаг тухайд нь битүүмжлэн хаях, устгах. Хүнсний бүтээгдэхүүнийг хаалттай шүүгээ, зориулалтын саванд хадгалах ёстой. Бие засах газар, муу усны нүхний хаалга, тагийг сайн нягт завсаргүй хийх, агааржуулах салхивч яндангийн нүх томгүй, төмөр юмуу тор хадсан байх, ил жорлонгийн суурь, муу усны нүхний суурь хэсгийг 1,5 метрийн зайд цементлэх, ил жорлонг цагаан өнгөөр будах, нүхэн жорлон, угаадасны нүхний техникийн шаардлагын тухай МУ-ын стандартыг мөрдөх шаардлагатай.
  2. Механик арга: айл өрх болгон ялааны цохиуртай бөгөөд механик аргаар тэмцдэг. Хямд төсөр арга боловч хүнд харшил үүсгэх, эд материал бохирдуулах зэрэг сөрөг талтай. Ил жорлон угаадасны нүхийг гэр орон сууцнаас 10-15 метр хол зайд салхины урсгалын чиглэл, усны эх булаг зэргийг харгалзан байрлалыг сонгох ёстой.
  3. Химийн арга: ялааны тоо толгой нэгэнт олширсон, эсвэл урьдчилан сэргийлэх зорилгоор химийн хор бодис ашиглан тэмцдэг. Дулааны улиралд муу усны нүхийг сард 2-5 удаа цэвэрлэж, ариутгах шаардлагатай. Ялааг орон сууцанд нэвтрүүлэхгүйн тулд салхивч, онгойлгодог цонхонд төмөр юмуу капронон тор хадах, цаасыг туузлан хайчилж унжуулах зэрэг арга хэмжээг авна.