Утаа Үүсгэгч Бодис

210,000.00

Уг бүтээгдэхүүнийг танхим, агуулах, хогийн цэг, ус зайлуулах суваг, цэцэрлэг хүрээлэнд  ялаа, шумуул, жоом зэрэг шавж устгалд хэрэглэхэд тохиромжтой.  Уг бүтээгдэхүүн нь халуун утаа үүсгэгч төхөөрөмжинд тусгайлан зориулагдсан бодис юм. Микро түвшний утаа үүсгэн удаан хугацаанд барих чанартай.

1 Бодисын худалдааны нэр  Утаажуулагч
2 Олон улсын ангилал, CAS  65731-84-2
3 Химийн найрлага, гарал ангилал  Пиретроид
4 Үйлчлэгч бодисын нэр, хувь концентраци  Беттациперметрин 1% ,Пропоксур 0.7%,
5 Химийн томьёо    C22H19O3NCI2
6 Савлалт, жин  Хуванцар савтай, 500 мл, 5л
7 Хорын зэрэг  b
8 Үйлдвэрлэгч улс  БНХАУ
9 Үйлдвэрлэгч байгууллага  Зянсу гунчэн биотехнологийн компани
10 Хадгалах нөхцөл  Хуурай сэрүүн агааржуулалт сайтай газар хадгална.
11 Хэрэглэх заалт  Ахуйн шавж устгал
12 Хэрэглэх найруулах заавар Ахуйн шавж устгалд шууд хэрэглэнэ.
13 Ашиглах багаж  Халуун утаа үүсгэгч төхөөрөмжинд хийнэ.
14 Хориглох заалт  Загас, зөгий, хүр хорхойн аж ахуйд хэрэглэхгүй.
15 Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, авах арга хэмжээ  Нүдний шил, резнин бээлий, амны хаалт, хамгаалах хувцас өмсөнө.
16 Найруулсан ажлын уусмалыг хадгалах хугацаа, нөхцөл  Найруулахгүй шууд хэрэглэнэ. 2 жил
17 Тээвэрлэх үеийн шаардлага  Хоол хүнс болон хүн тээвэрлэх тээврийн хэрэгслээр тээвэрлэхгүй.
18 Устгал  Хог хаягдал устгалын мэргэжлийн байгууллагад өгч устгуулна.

 

 

Уг бүтээгдэхүүнийг танхим, агуулах, хогийн цэг, ус зайлуулах суваг, цэцэрлэг хүрээлэнд  ялаа, шумуул, жоом зэрэг шавж устгалд хэрэглэхэд тохиромжтой.

Уг бүтээгдэхүүн нь халуун утаа үүсгэгч төхөөрөмжинд тусгайлан зориулагдсан бодис юм. Микро түвшний утаа үүсгэн удаан хугацаанд барих чанартай.

Уг бодисыг шууд хэрэглэх ба тэр бүр хүрч чаддаггүй булан тохой, битүү газарт хүрч шавжны тоошлыг бууруулна. Уг найрлага нь үр дүн өндөр, хоруу чанар багатай.

Хэрэглэх тун  1-1.5 мл бэлдмэл / м3 байна.

Шумуулны нягтрал өндөр буюу шавьжны тоо толгойг хурдан бууруулах шаардлагатай бол тунг нэмэгдүүлж болно.

Хамгийн сайн хяналтын эффект авахын тулд оройдоо шумуул гарч ирэхэд эсвэл өглөө нь ялаа гарч ирэхэд хэрэглэнэ.

Хэрэглэх үедээ хамгаалалтын хувцас хэрэглэл өмсөх ба шингэнийг биеийн арьсанд хүрэх болон нүдэнд орохоос сэргийлнэ.

Бэлтгэсэн ажлын уусмалыг удаан хадгалж болохгүй ба шүлтлэг нөхцөлд үйлчилгээ нь амархан саармагжина.

Хэрэглэж дууссаны дараа нүүр гараа болон ажлын хувцас сольж угаана.

Уг бүтээгдэхүүн нь хүр хорхой, загас, зөгийнд хортой. Зөгий үржүүлгийн газарт ойр хэрэглэхийг хориглоно. Загасны аж ахуйгаас ол байлгаж, гол цөөрөм гэх мэт усан санд хэрэглэж болохгүй.

Хэрэглэж дууссан бодисны савыг зохих журмын дагуу устгана. Ил задгай хаях, дахин ашиглахыг хориглоно.

Харшилтай хүн, жирэмсэн болон хөхүүл эмэгтэй хэрэглэхийг хориглоно.

Хоол хүнс болон хүний бие рүү шүршихийг хориглоно.

Хэт мэдрэг болон харшилтай хүн хэрэглэхийг хориглоно.

Хэрэглэх явцад гаж нөлөө мэдрэгдвэл эмчид нэн даруй хандана.

  • Арьсанд хүрэх болон нүдэнд орсон бол нэн даруй цэвэр усаар болон  савантай усаар сайтар угаана.
  • Уг бүтээгдэхүүн нь тусгай антидот агуулаагүй,  хэрэв санамсаргүй амьсгалсан бол нэн даруй эмчид хандана