ШАВЬЖ УСТГАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

Урьдчилан сэргийлэх 

Тухайн байгууллагын онцлогт тохируулан объектын  барилга техникийн болон ариун цэвэр, эрүүл ахуйн хэвийн нөхцлийг хангуулах, тухайн орчинд хортон шавж үүрлэх, үржих дамжих, тархах болон тэдгээрт халдварт өвчний үүсгэгчийг дамжуулах, тараах нөхцлийг бүрдүүлэхгүй байх арга замыг зааж өгөх арга хэмжээг хэлнэ.

Хянах, устгах арга 

Ахуйн хортон нисдэг болон мөлхөгч үе хөлтөн шавжийн хөгжлийн зохих шатанд нь тохирсон механик, физик болон химийн аргаар хянах арга хэмжээг хэлнэ.

Механик арга: Угаах , цэвэрлэх, янз бүрий хийцийн занга, наалддуулагч  монитор, хамгаалах тор татах, үржих орчны хязгаарлалтыг зориулалтын материалаар хаах, бөглөх, чигжих гэх мэт.

Физикийн арга: Халуун хүйтэн уур, гэрэл цахилгааны үйлчлэлийг ашигласан багаж, төхөөрөмж ашиглах.

Химийн арга: Шавьжны биед  амьсгалын ба хоол боловсруулах мөн хавьтлын замаар  нөлөөлөх үйлчилгээтэй улсын бүртгэлд бүртгэгдсэн химийн бодисыг ашиглах.

Бид таны гэрт болон танай байгууллагын онцлогт таарсан бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэх болно.

Илэрсэн шавжны тархалтыг тогтоон, үйлчилгээ үзүүлж, хяналтандаа авах зарчмаар ажилладаг.

БЯСАА УСТГАЛ

ЖООМ УСТГАЛ