Шоргоолж

шоргоолж

Тархалт , амьдрах орчин

Хул шоргоолж нь нийслэл Улаанбаатар хот болон манай орны төв суурин газрын орон сууц , ахуйн орчинд түгээмэл тархсан зүйл юм . Хул шоргоолж нь үе хөлтний хүрээ , шавжийн анги , сарьсан Далавчтаны баг , шоргоолжны овгийн шавж юм . Гэрийн хул шоргоолж дэлхий даяар өргөн тархсан шавж бөгөөд манай орны хот суурин газарт Monomorium pharaonis alienus элбэг тохиолдож байна. Уг шоргоолж монгол оронд анх 1980 – аад оны дундуур Энэтхэгээс жигнэмэгтэй хамт орж ирж бүртгэгдсэн . Одоогоор Улаанбаатар , Дархан зэрэг суурин газруудад тархалттай байна. Нэрт эрдэмтэн Карл Линней 1758 онд Египетээс олсон өчүүхэн шоргоолжийг тодорхойлж фараонын шоргоолж гэж  нэрлэснийг одоо гэрийн хул шоргоолж гэх болжээ. Хул шоргоолж анх 1828 онд Англид үзэгдэх болсон байна . Усан хөлөг онгоцоор далайн боомт хотуудад тарж байсан учир заримдаа энэ зүйлийг хөлөг онгоцны шоргоолж гэж нэрлэдэг байв . Далайн боомт хотуудаас эх газрын хот сууринд нэвтэрсээр бүх дэлхийд тархжээ . Ингэж өмнөд дулаан бүсийн задгай газрын энэхүү зүйл шоргоолж сэрүүн бүсэд нутаг оронд тархалтаа тэлж дулаан байр , орон сууцанд амьдрах болжээ . Шоргоолжны ихэнх зүйл ил задгай орчин буюу байгальд оршин амьдардаг бөгөөд зарим зүйл нь гэрийн ойролцоо суурьшдаг . Мөн цаг агаарын нөхцөл муудахад идэш тэжээл хайж гэрт нэвтэрдэг зүйлүүд бий . Жишээ нь : цэцэрлэгийн хар шоргоолж гэр , орон байрт нэвтэрч болно . Энэ зүйл өвлийн улиралд гэрт өвөлжөөд хавар эрт ил задгай талбайд ( чихрийн нишэнгиний ) гардаг. Зарим зүйлийн шоргоолж байгальд ч , гэрт гэсэн амьдрах чадвартай бөгөөд байгалийн ареал дэлгэц нутаг ихтэй байдаг . Ийм зүйлд сэрүүн уур амьсгалтай бүсийн шоргоолжны зүйлүүд орно.

Шоргоолжны зүйлүүд хүний амьдралд хурдацтайгаар нэвтрэн орж суурьшиж байна . Үүний үндсэн шалтгаан бол  улс хоорондын харилцаа , худалдаа идэвхжсэнээр янз бүрийн тээврийн хэрэгслээр хурдан тархах боломж бүрдэж байна . Мен сэрүүн уур амьсгалтай улс оронд сайн дулааны системтэй орон сууц , байшингууд бий болж жилийн турш үржих , оршин дэлхийн ахуйн орчинд хамгийн их тархсан зүйл бол хул амьдрах боломж бий болсон байна . Шоргоолжны зүйлүүдээс шоргоолж юм . Хул шоргоолжны тархалтанд нөлөөлдөг гурван хүчин зүйл байна . Үүнд тухайн зүйлийн биологийн хөгжлийн онцлог шинж бөгөөд маш хурдан үржиж тоо толгой олширох чадвартай , эм шоргоолж харьцангуй удаан амьдардаг , бүлийн системтэй . Мөн хотжих явц өргөжсөнөөр хул шоргоолжны амьдрах таатай нөхцөл бүрдсэн , устгах арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд төвөгтэй зэрэг болно .

Өргөн тархсан шоргоолжны зүйлүүд :

Аргентиний шоргоолжны тархалт , амьдралын онцлог шинж :

Сэрүүн уур амьсгалтай газар нутагт амьдардаг . Нэг бүлд хэдэн зуун шоргоолж байдаг . Ажилчин шоргоолжны хэмжээ 2.2-2.8 мм , биеийн өнгө алтлагаас хар хүрэн , хөл харавтар байна . Амтлаг бүтээгдэхүүн ба үхсэн сэг зэм , шавжаар хооллодог . Аргентиний шоргоолж маш эзэрхэг түрэмгий зан араншинтай бөгөөд бусад зүйлийн шоргоолжийг өөрийн дэлгэц нутгаас түрж гарган , шахаж зайлуулдаг . Уг зүйлийн ажилчин шоргоолж маш хүчтэй хаздаг . Унтаж байгаа том хүн , хүүхдийн цээж , чих , хамар , аман дээгүүр гүйх , шувууны үүр , хашаа байр , жүржийн болон бусад жимсний мод , сахарын талбайд ихээхэн хор хөнөөл учруулдаг байна .

Хул шоргоолжны тархалт :

Орчин үед энэ зүйл дэлхийн бүх эх газарт тархжээ . Иймд анх үүссэн газар нутгийг тогтооход хэцүү юм . Гэхдээ энэ зүйл шоргоолжны эх нутаг тропикийн бүсийн ил задгай орчин байсан байж болох юм . Бүтээгдэхүүн бусад эд хогшлын хамт худалдааны арилжааны шугамаар субтропик , сэрүүн уур амьсгалтай нутгуудад тархжээ . Харин сэрүүн уур амьсгалтай нутагт сайн дулааны системтэй гэр , орон байрт амьдардаг . Их Британи , Орос улсад XIX – р зууны эцэст тархжээ. Улмаар XX – р зуунд Европид эрчимтэй тархжээ . Уг шоргоолж монгол оронд анх 1980 – аад оны дундуур Энэтхэгээс жигнэмэгтэй хамт орж ирж бүртгэгдсэн . Одоогоор Улаанбаатар , Дархан зэрэг суурин газруудад тархалттай байна. ХӨСҮТ – ийн мэргэжилтнүүд , нийслэл хот , хөдөө орон нутагт ажиллаж байгаа ахуйн шавж , устгал , халдваргүйтгэлийн нэгж байгууллагын мэргэжилтнүүдийн тайлан мэдээг нэгтгэн үзвэл хул шоргоолж манай орны ахуйн орчинд эрчимтэй тархах болсон хэд хэдэн үндсэн хүчин зүйлүүд байна . Үүнд тухайн шавжийн биологи , тархан суурьших онцлог , тайван байдал диапаузид ордог , жилийн турших үржил , их хэмжээний үр удам өгөх , өндөгнөөс бие гүйцэх хүртэл хөгжил бага хугацаанд явагддаг , бэлэг боловсорсон эм шавжийн амьдралын хугацаа урт байдаг , тэжээлийн өргөн сонголттой , дулаанд дуртай , гал тогоо , тэжээл ихтэй объектыг сонгон үүрлэдэг , өргөн ареалтай , ажилчин шоргоолж түргэн хөдөлгөөнтэй , өндөг , авгалдайг сайн тэжээдэг , бүлээс охин колон үүсдэг , нөөц тэжээл бэлддэг зэрэг орно . Мөн жилийн турш тогтмол дулаан сайтай хотын орон байрны төвлөрөлт явагдаж байгаа , эрүүл ахуйн болоод урьдчилан сэргийлэх арга хэмжээ дутагдалтайгаас эрчимтэй тархаж байна . Мөн орон сууцанд устгалын арга хэмжээ өргөн цар хүрээтэй явагддаггүй зэргийг анхаарах шаардлагатай .

Хул шоргоолжны биологи :

Гэрийн хул шоргоолж дулаан байранд үүрлэх онцлогтой бөгөөд бүлээрээ амьдарна . Нэг бүл нь бэлэг боловсорсон өндөг гаргадаг эм , бэлэг боловсроогүй эм шоргоолж буюу ажилчин , эр шоргоолж гэсэн бүтэцтэй байна . Хул шоргоолжид бэлгийн диморфизм сайн илэрдэг . Өөрөөр хэлбэл биеийн өнгө , хэмжээ харилцан адилгүй тул гаднаас нь хараад ангилалзүйн ялгарах шинж тэмдэгийн дагуу эр , эм , ажилчин шоргоолжийг ялган биеийн хэмжээ 3-6мм , ажилчин шоргоолжны биеийн хэмжээ харах боломжтой юм . Бэлэг боловсорсон эм шоргоолжны 1.7-2.5мм , эр шоргоолж 2.8-3мм байна . Нэг бүлийн жин харьцангуй бага бөгөөд 17 мянган бодгаль хэдхэн грамм жинтэй байна. Ажилчин шоргоолж хурц хув шаргал өнгөтэй , хэвлийн арын хэсэг хүрэн , толгой цээж гадна талаас жижиг толботой , хэвлий гөлгөр гялалзсан өнгөтэй байна . Эм шоргоолж хүрэн шар өнгөтэй , толгой хар бараан , сахал 12 үетэйгээс сүүлийн 3 нь бороохой хэлбэртэй байна . Эр хул шоргоолж хар хүрэн өнгөтэй , хөл , сахал нь цайвар шар өнгөтэй , нуд нь том байдаг . Эм шоргоолжноос үр тогтсон , үр тогтоогүй өндөг гарна . Үр тогтсон өндөгнөөс эм ба ажилчин шоргоолж , үр тогтоогүй өндөгнөөс эр шоргоолж хөгждөг онцлогтой . Эр , эм хул шоргоолж бүлийн дотор маш бага тоотой байдаг . Эр , эм шоргоолж далавчтай , ажилчин шоргоолж далавчгүй байдаг . Эм хул шоргоолж нь зөвхөн орооныхоо үед саадаглах бөгөөд үр тогтсоны дараа далавчаа хаяадаг . Эр шоргоолжны далавч нь насан туршид хадгалагдана . Эм хул шоргоолж дээд тал нь 400-500 хүртэл өндөг гаргах чадвартай . Эхний өдөр 10-12 ширхэг , дараагийн өдөр 4-7 ширхэг өндөг гаргадаг . Гарсан бүх өндөгний 25 % нь цаашид бүрэн хөгждөг . Эм шоргоолж цайвар өнгийн зууван өндөг гаргадаг бөгөөд 5-6 хоногийн дараа өндөгнөөс цайвар өнгөтэй цээж нь нарийнхан , хэвлий бүдүүвтэр , авгалдай гардаг . Авгалдайг ажилчин шоргоолж арчилж өсгөнө . Зарим зүйлийн шоргоолжны толгой , эрүү сайн хөгжсөн байдаг . Үүнийг цэрэг шоргоолж гэх бөгөөд үүрээ хамгаалах үүрэг гүйцэтгэнэ . Авгалдай 22-28 хоногийн дараа хүүхэлдэйлж , 11-15 хоногийн дараа бие гүйцнэ . Хөгжлийн бүх үе нь 38-49 , амьдрах хугацаа 14-275 хоног байдаг ба харин эм шоргоолж нилээд урт олон жил орчим амьдарна. Зарим судпаачдын ажиглалтаас хул шоргоолжны эм нь 1 жил , эр нь сар орчим , ажилчин шоргоолж 2 сар орчим амьдардаг гэсэн мэдээ байдаг . Авгалдайн хөгжил 3-4 долоо  хоног байх боловч уунд дулаан , идэш тэжээлийн хүрэлцээ зүйлүүдэд биологийн хөгжлийн 4 үе шат байдаг бөгөөд үүнд зэрэг гадаад орчны нөлөөнөөс их шалтгаална . Шоргоолжны хөгжлийн төгсгөлийн шат ) , хүүхэлдэй , бие гүйцсэн үе болно . өндөг , авгалдай ( хүүхэлдэйн өмнөх шат буюу авгалдайн Авгалдай хорхой хэлбэртэй , бага хөдөлгөөнтэй , биеэ нугалж хөдлөх чадвартай байдаг . Түүнийг гол хөдөлгөх , асрах үүргийг ажилчин шоргоолж гүйцэтгэж түүнд тэжээл өгнө . Хүүхэлдэйн шат , хүүхэлдэйн өмнөх шатанд хоол тэжээл хэрэглэхгүй . Бүлийн доторх эм шоргоолжны тоо тогтвортой байна . Тухайлбал , нэг булд 1-200 ширхэг эм шоргоолж , хэдэн мянган ажилчин шоргоолж байна . Хул шоргоолж жилийн турш уржиж тархана . Ялангуяа зун , намрын улиралд идэвхжинэ . Энэ хугацаанд 5000-30000 хүртэл үр удмыг төрүүлнэ . Ажилчин шоргоолжны 10 % нь идэш тэжээлийг чөлөө завгүй цуглуулж , бусад нь үр удмаа арчилах ажилд оролцдог . Авгалдайн үедээ шоргоолжны ухлийн хувь их байдаг . Жишээлбэл байгалийн нөхцөлд өдөрт бух үхлийн 6 % -ийг авгалдай , 2 % -ийг бие гүйцсэн шавж эзэлдэг . Агаарын температур 27 ° С , агаарын харьцангуй чийг 80 % байхад өндгөнөөс ажилчин шоргоолж болох хөгжлийн хугацаа дунджаар 38 хоног бөгөөд өндөгний хөгжил 7.5 өдөр , авгалдай 18.5 өдөр , хүүхэлдэйн өмнөх үе шат 3 хоног , хүүхэлдэйн шат 9 хоног байна . Эр , эм шоргоолжны хөгжил 42 хоногт явагддаг . Сэрүүн уур амьсгалтай нутгийн шоргоолжны тоо өвлийн улиралд багасаад 7 – р сараас 10 – р сард хамгийн их хэмжээнд хүрнэ . Энэ үед шинэ газар , байр хайж үндсэн бүлээс тусгаар жижиг бүл үүсэх нь ажиглагддаг . Энэ шинэ бүлд 1-110 эм шоргоолж , 1400 хүртэл ажилчин шоргоолж байдаг . Нэг эм шоргоолжид 8-80 ажилчин шоргоолж , 2-28 өндөг , 3-39 авгалдай хамаарагдана . Нэг ажилчин шоргоолжны идэш тэжээл , ус хайж гүйх жимийн урт 12м байна . Хүйтэн байранд хул шоргоолж 1 минутанд хананы хэвтээ тэнхлэгт 120см , босоо тэнхлэгт 70см , дулаан байранд хана дагууд 200см , дээш 160см шилжин хөдөлдөг . Радио идэвхт Р32 бодисын тусламжтай  ажилчин шоргоолжны идэш тэжэээл эрж хайдаг чиглэлийг тогтооход шоргоолж байшингийн нэг давхраас нөгөөд тэрчлэн ажилчин шоргоолжны идэш тэжээл эрж хайдаг чиглэлийг доод давхраас дээд давхар руу чөлөөтэй нэвтэрч байжээ нь тэмдэглэгдсэн байна . Сэрүүн уур амьсгалтай нутгийн хул. Мөн нэг орцноос нөгөө орцонд шилжсэн хөрсөнд тохиолдоно . Хул шоргоолж орон сууц , хүнсний шоргоолж зуны цагт гэрийн гадна довжооны ойролцоох обьект , эмнэлэг , хүүхдийн цэцэрлэг , сургууль , нийтийн байр , угаалгын газар , бассейн , үсчний газарт өргөн тархсан байдаг . Гэрийн шоргоолж нь мебель болон гэрийн бусад эд хогшил , хүнсний бүтээгдэхүүн гэх мэт зүйлээр дамжин нэг сууцнаас нөгөөд нэвтэрнэ . Хул шоргоолж хүн хүрэхэд хэцүү , далд газар үүрлэдэг . Тухайлбал , ханын эмжээр мод , ханын шавар гоёл чимэглэл , ханын зуухны ард , байшингийн давхар хоорондын сараалж , шалны модон банз доогуур , унтраалгын ард , цонхны тавцан доор , шургуулга , чемодан , хутганы бариул , цаас , дотуур хувцас , орны цагаан хэрэглэл дотор үүрээ засдаг байна . Хул шоргоолж үүрнээсээ гарч хоол эрэн хааяагүй явахаас гадна ханын ан цав , шалны зай завсар , агааржуулах сувгийг дамжин бүхэл бүтэн байшингаар хялбархан тарж болдог . Зуны цагт байшингийн гадна ханыг дамжин нэг айлаас нөгөөд нэвтрэн ордог . Гол төлөв гал тогоо , угаалгын өрөө зэрэг дулаан , чийглэг газар амьдарна . Хул шоргоолжны хамгийн идэвхтэй амьдрах тохиромжтой температур нь 23-37 ° С , опитмаль температур нь 32 ° С байдаг . Орчны агаарын чийг 100 % байхад амьдарч чадна . Агаарын температур 2-7 ° С болоход ажилчин шоргоолж тайван байдал анабиозид ордог бөгөөд ийм нөхцөлд 2 өдрөөс илүү тэсэж чадахгүй.Шоргоолж шингэн ба хагас шингэн органик бодисоор хооллодог бөгөөд хатуу тэжээлийг эхлээд хоол боловсруулах шүүс ялгаруулж боловсруулдаг бөгөөд үүнийг гэдэсний гаднах боловсруулалт гэнэ . Шоргоолж эрүүгээ ашиглаж шингэн тэжээлээ шахаж гаргадаг ба авгалдайгаа хооллодог . Ажилчин шоргоолж дайралдсан дурын үүгээрээ бүтээгдэхүүнийг сонгох боловч ихэвчлэн мах , загас , шинэхэн үхсэн шавж , загасны мах , ясны үлдэгдэл , ургамлын гаралтай зүйлс, бал, чихэр, жимсний чанамал, сүүн бүтээгдэхүүн, тэрчлэн музейн коллекц , цуглуулгаар хооллодог . Шоргоолжны бул нь зүйлс , бал , чихэр , жимсний чанамал , сүүн бүтээгдэхүүн , тэрчлэн тэжээлээ мөхлөг хэлбэртэй ( диаметр 0.75-1 мм ) хадгалдаг . орчны тааламжгүй нөхцөлд хэрэглэхээр нөөц байдлаар идэш Бүтээгдэхүүнии задралын дүнд мөөг ургадаг ба мөөг чийглэг Энэ нөөц бүтээгдэхүүнд 10 зүйлийн мөөгний мицелл байдаг . байрлаж үүр орчим бичил уур амьсгал үүсгэх бөгөөд энэ нь орчин бий болгодог . Иймээс мөөгний мицелл сүлжилдэн температур 18-20 ° С байхад ажилчин шоргоолж хоол , усгүйгээр хул шоргоолжны амьдралд чухал ач холбогдолтой . Агаарын техоног амьдрах чадвартай боловч 4 дэх хоногт нийт ажилчин шоргоолжны тэн хагас нь үхэх ба 5 дах хоногт дөнгөж цөөн амьд бодгаль үлдэнэ . Ер нь хул шоргоолж 5-9 давхар байшинд 1-2 жилд бүрэн суурьшдаг . Заримдаа байшингийн суурь орчмын газрын хөрсөнд байрлана . Ер нь үүрээ далд хол засаж тэндээсээ байрны доторх нүх сүвээр дамжин хоол эрж хайна .

Хул шоргоолжны хор хөнөөл :

Хул шоргоолж хүнсний бүтээгдэхүүн дээгүүр гүйж бохирдуулан , насанд хүрсэн хүн , хүүхдийн чих , хамарт орж тавгүйтүүлэх , хүнд өвчтэй бэртсэн хүмүүсийн боолт , гипсэн доогуур гүйж шарх бээрээр хооллодог бөгөөд бохир цагаан хэрэглэл , амаржих газар , мэс заслын тасаг , мэс заслын ширээ , ариун материал хадгалдаг саван дээгүүр гүйж эмнэлгийн хэрэгслийн ариун чанарыг алдагдуулж элдэв халдварт өвчний үүсгэгч бичил биетнийг механикаар дамжуулагч болдог . Хул шоргоолж өвчин үүсгэгчээр хэрхэн халдварладгийг гэдэсний гаднах хооллолт , үхсэн шавж , мэрэгчдийн сэгээр хооллодог учир өвчин үүсгэгч хул шоргоолжны биенд нэвтрэн ордгоор тайлбарладаг . Туршилтаар шалгаж үзэхэд өвчин үүсгэгч тахлын микроб хул шоргоолжны бие , сарвуунд 48 цагийн турш илэрсэн байдаг . эдэсний хижиг , цусан суулга , татах Хул шоргоолж сүрьеэ , саа , янз бүрийн шимэгч хорхойн өндөг , бруцеллёз өвчний үүсгэгчийг дамжуулан тараагч болдог . Хул шоргоолж барилгын чанарыг муутгаж хана туурга , хаяавч , шал шаваасны ан завсар , цонхны тавцан доор байрлаж барилгын материалыг муутгадаг . Гэрийн хул шоргоолж нь айлын гал зуух , хүнсний дэлгүүр . цайны газар зэрэг газруудад тархаж хүнсний бүтээгдэхүүнээр хооллох , улмаар халдварт өвчин дамжуулах нөхцөл бүрдүүлнэ . Судалгаанаас үзвэл хул шоргоолж нь хоолны хордлого , цусан суулга , салмонеллёз зэрэг гэдэсний халдварт өвчин үүсгэгч нянг биедээ тээж дамжуулагч болдог байна .

Хул шоргоолжтой тэмцэх арга ажиллагаа , урьдчилан сэргийлэх :

Улсын хилээр орж ирж буй хүнсний бүтээгдэхүүн ялангуяа жимс жимсгэний төрөлд тавих ариун цэврийн хяналт шалгалтын чадавхийг дээшлүүлж , хул шоргоолж дамжин зөөвөрлөгдөх нөхцлийг таслан зогсоох шаардлагатай . Гэрийн хул шоргоолжтой тэмцэхийн тулд юуны өмнө хоол , ус олох болон орон сууцанд нэвтрэх боломж олгохгүй байх бүх талын урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах хэрэгтэй . Хул шоргоолжтой эрчимтэй тэмцэхийн тулд орон сууцаа цэвэр байлгах , хүнсний бүх зүйлийг завсаргүй таглагдах , таглаатай сав юмуу нягт уутанд хийж хадгалах нь зүйтэй . Шоргоолж үржиж тарахаас сэргийлж орон сууц , үйлдвэр , аж ахуй , соёл үйлчилгээний болон нийтийн байрыг байнга цэвэр байлгаж өрөө тасалгааны хана , туурганы ан цав давхар хоорондын зай хөндийг бөглөх , халуун хүйтэн ус , угаалгын , цахилгааны шугам сүлжээний хаалтыг хааж таглах ажил зохиож байх шаардлагатай . Шавж устгалыг тодорхой төлөвлөгөөний дагуу тогтмолжуулах , барилгын засварын чанарыг сайжруулж , барилгын хонгил , хогийн савыг цэвэр байлгах , тогтмол хугацаанд зайлуулж хэвших хэрэгтэй .