Индоксакарб 0.5%

4,500.00

Уг бүтээгдэхүүн нь Индоксакарб найрлагатай бөгөөд жоомонд идэвхитэй үйлчилнэ. Орон сууц, байшин, ресторан, зочид буудал, оффис зэрэг дотор ашиглана.

1 Бодисын худалдааны нэр  Индоксакарб  0.5% хуурай хор
2 Олон улсын ангилал, CAS  173584-44-6
3 Химийн найрлага, гарал ангилал  Пиретроид
4 Үйлчлэгч бодисын нэр, хувь концентраци  Индоксакарб  0.5%
5 Химийн томьёо  C22H17 CIF 3N3O7
6 Савлалт, жин  Химийн бодисын зориулалттай мөнгөлөг уутанд, 10 гр, 500 гр савлагдсан
7 Хорын зэрэг  b
8 Үйлдвэрлэгч улс  БНХАУ
9 Үйлдвэрлэгч байгууллага  Зянсу гунчэн биотехнологийн компани
10 Хадгалах нөхцөл  Хуурай сэрүүн агааржуулалт сайтай газар хадгална.
11 Хэрэглэх заалт  Ахуйн шавж устгал
12 Хэрэглэх найруулах заавар Ахуйн шавж устгалд шууд хэрэглэнэ.
13 Ашиглах багаж  Шууд хэрэглэнэ.
14 Хориглох заалт  Загас, зөгий, хүр хорхойн аж ахуйд хэрэглэхгүй.
15 Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, авах арга хэмжээ  Нүдний шил, резнин бээлий, амны хаалт, хамгаалах хувцас өмсөнө.
16 Найруулсан ажлын уусмалыг хадгалах хугацаа, нөхцөл  Найруулахгүй, хуурайгаар хэрэглэнэ. 2 жил
17 Тээвэрлэх үеийн шаардлага  Хоол хүнс болон хүн тээвэрлэх тээврийн хэрэгслээр тээвэрлэхгүй.
18 Устгал  Хог хаягдал устгалын мэргэжлийн байгууллагад өгч устгуулна.
  1. Жоомны дуртай амт

Жоомыг татах чанар өндөр байгаа нь туршилтын явцад батлагдсан бөгөөд уг нунтгийг тавиад 5 минут болоход жоом хооллохоор ихээр цугларна.

  1. Уг бодис нь чанараа удаан хадгална, үр дүн сайтай. Лабораторийн туршилтаар уг бодис нь А зэрэглэийн стандартыг (GB/T13917-2009) бүрэн хангасан. Хэрэглэсний дараа 2-3 хоногийн дараа жоом маш ихээр үхсэн байсан ба 4 хоногийн дараа үзэхэд 100% устсан
  2. Үйлчлэх зарчим

Уг бодисын идэвхтэй найрлага нь индоксакарб хэмээх карбаматын төрлийн шинэ бодис. Жоомны мэдрэлийн эсэд нөлөөлдөг нь карбаматын бусад төрлийн бодисоос үйлчлэлээрээ ялгаатай. Жоом уг нунтгийг идсэний дараа хөдөлгөөн удааширч, саажилт үүсэж үхэлд хүргэнэ.

Уг нунтгийг дотор орчинд ашиглана. Жишээлбэл орон сууц, айл гэр, зоогийн газар, цайны газар, оффис, агуулах зэрэг газарт нүх сүв, залгаа, хананы завсар зай, шалны доор гэх мэт жоом хамгийн их цуглардаг газарт тавина. Чийгтэй газар тавьж болохгүй. Тухайн газар чийгтэй бол норохоос хамгаалж саванд хийнэ.

  1. Хэрэглэж байхдаа хоол хүнс идэх, юм уухыг хориглоно. Хоол хүнсээр ихээр агуулагдаж буй газарт хэрэглэхдээ хүнсний бүтээгдэхүүнийг далд хийх, таглах зэрэг арга хэмжээ авна.
  2. Хүүхэд, тэжээвэр амьтан хүрэх бололцоотой газарт битүү саванд хийж тавих ба идэхээс болгоомжил.
  3. Хэрэглэсний дараа гараа угааж, бохирдсон хувцсаа тайлж угаана.
  4. Бие муутай хүн, хөхүүл, жирэмсэн эмэгтэй хэрэглэхийг хориглоно.
  5. Харшилтай хүн хэрэглэхийг хориглоно. Хэрэглэх явцад өөрчлөлт гарвал даруй эмчид хандана.
  1. Хуурай сэрүүн газарт, нарны тусгал, галын эх үүсвэрээс хол зайд хадгална.
  2. Хүүхэд, тэжээвэр амьтан гар хүрэхгүй газар хадгална.
  3. Тээвэрлэхдээ норгохгүй, халаахгүй, сав баглаа боодлыг гэмтээж болохгүй.
  4. Хоол хүнс, үр тариа, ус ундаа, гурил будаа зэрэг бусад хүнсний бүтээгдэхүүнтэй хамт тээвэрлэхгүй.