Жоом

4000 гаруй төрлийн жоом байдаг бөгөөд үүний 40 орчим зүйлийг хортон шавж гэж үздэг. Манай оронд Герман шар жоом ихэвчлэн тааралддаг.

Анх эхэн үедээ жоомын зүйлүүд тропик , субтроптикоос худалдаа , арилжааны замаар бараа , эд зүйлст хорогдон тээвэрлэгдэн сэрүүн уур амьсгалтай бүсийн нутагт зөөгдөн ирж орон байрт сууршин амьдрах болжээ . Монгол орон бол зоогеографийн мужлалаар палеартикийн мужид багтдаг . Палеарктикийн мужийн жоомны аймгийг гарал үүсэл , газарзүйн байрлал , экологийн үүднээс 3 хэлбэрт хуваана . Үүнд :

  1. Европ ба газар дундын тэнгисийн хэлбэр
  2. Дорно зүгийн хэлбэр
  3. Цөлийн хэлбэр

Эдгээр гурван хэлбэрт хамаарагдах жоомын зүйлүүдээс хамгийн түгээмэл тархалттай нь хар ба шар жоомын зүйлүүд IOM .

Манай орны ахуйн орчинд шар жоом хэмээх зүйл 19 – р зууны төгсгөл , 20 – р зууны эхний хагаст худалдаа арилжаа , жин нүүдлийн замаар орж ирсэн гэж судлаачид эрдэм шинжилгээний өгүүлэл , тэмдэглэлдээ тусган бүртгэж бичсэн байдаг . Шар жоом нь элдэв бараа , худалдаагаар дамжин дэлхийн бөмбөрцгийн бүх өнцөг булан бүрт өргөн тархсан шавжийн нэг зүйл юм .

Орчин үед ахуйд шинээр дасан зохицож , их хэмжээний ареал ( дэлгэц нутаг ) эзэмшин тархсан жоомын багийн зүйлүүд байна . Тухайлбал Монгол орны хот суурин газарт шар жоом өргөн тархалттай , хар болон дундад азийн хэмээх жоомны зүйлүүд Улаанбаатар хотын зарим дүүрэгүүдийн орон байр түүний орчимд тархаад байна . Шар жоомтой морфологи бүтцээр маш төсөөтэй жоомын зүйлийг 1986 онд нээсэн бөгөөд азийн жоом гэж нэрлэжээ. Дундад азийн жоом хэмээх зүйл 1990 – ээд оны эхэн үед Улаанбаатар хотод бүртгэгдэж , тархаад байна . Зарим судлаачдын судалгаагаар Улаанбаатар хотод Баянзүрх  дүүрэгт хар жоом хэмээх зүйл тархаж бүртгэгдээд байна

Бид жоомын зүйлүүд суурин газрын орон байрт өргөн тархах болсон шалтгаан , хүчин зүйлийг судалсны үндсэн дээр доорх үндэслэлийг гаргаж байна . Ахуйн орчинд тархсан жоомны зүйлүүд жилийн турш үрждэг , үр удам их тоотой өгдөг , өндөг нь гадуураа хамгаалах уут кокон бүрхүүлтэй байдаг , бүрэн бус хувиралтай , орчны тохиромжгүй нөхцөлд тэсвэртэй , дулаанд дуртай бөгөөд өндөр хэмийг тэсвэрлэх чадвартай , хүнсний хаягдал бүхий хэсэгт бүлээр амьдардаг , авгалдай болон бие гүйцсэн амьтад нэг орчноос нөгөө орчинд түргэн шилжих чадвартай , эд материалтай хамт зөөвөрлөгдөн тархдаг , бие бүтэцийн онцлог бүтэц , биологи , хор бодисыг тэсвэрлэх , дасан зохицох чадвар зэргийг дурдаж болно . Мөн шар жоомын өсөлтийн хурд , тархах эрчим нь томоохон хотуудын төвлөрөл , хот байшин барилгын бүтэц техник хангамжийн байдал , хэмжээ , устгалыг эрчимтэй , цогц байдлаар системтэй хийгддэггүй зэргээс хамаарч байна . Орчин үеийн хотын барилгуудад ахуйн жоомны зүйлүүд тархах , оршин амьдрах тохиромжтой дулаан нөхцөл бүрджээ . Тухайлбал төвийн халаалтын болон халуун усны системийн ачаар орон сууцанд бичил уур амьсгал бий болсон , орон сууцны  подвалийн агаарын температур өндөр болсон , хоол тэжээлийн олдоц сайжирсан , байшин дотор нэг байрлалаас нөгөөд дулааны ба цахилгааны шугам , агааржуулах систем , хогийн бункер хоолойгоор тархдаг нь батлагдаад байна . Мөн зуны улиралд шар жоом модоор дамжин барилгын гадна талаар дамжин барилгын дотогш нэвтэрдэг нь бидний судалгааны явцад ажиглагдсан.

Беклемишиева  , Пунцагдулам нарын судалснаар жоомны хөлний сарвууны төгсгөл хос хумс , хумс хооронд соруултай бөгөөд үүний тусламжтай босоо гадаргуу , хэвтээ гадаргуу таазаар явж чаддаг , урт гонзгойвтор сунасан биетэй учраас цахилгааны болон цэвэр бохир усны хоолойгоор , шал ханын завсраар хялбархан нэвтрэн тархдаг байна .

 

Шар жоомын бие гадуураа хитинжсэн кутукил бүрхүүлээр бүрхэгдсэн , уртааш сунасан гонзгойвтор нарийн биетэй , толгойн хэсэг цээжтэйгээ хөдөлгөөнтэйгээр бэхлэгдсэн байдаг . Амны аппарат доош чиглэсэн байрлалтай буюу гипогнатик хэлбэртэй , мэрэх амны аппараттай байдаг . Бөөр хэлбэртэй нийлмэл нүдтэй , утаслаг хэлбэрийн сахалтай ( Намхайдорж 1988 , Цэндсүрэн , Улыкпан 1979 ) . Бие гүйцсэн эр жоом шаравтар өнгөтэй , бие уртааш сунасан нарийн , эм жоом хар хүрэн өнгөтэй , хэвлийн төгсгөл бага зэрэг бүдүүрсэн байдаг . Үржилд орж үр тогтсон эм жоомын хэвлийн төгсгөлд өндөгний ууттай байдаг . Шар жоом ( Blatella germanica ) -ийн нэг онцлог шинж нь өмнөд цээжин дээгүүр хос үргэлжилсэн тууш хар судалтай байдаг нь ахуйд тархсан бусад зүйлээс ялгагдах шинж болж өгдөг . Бие гүйцсэн шар жоом 1.1-1.5см урттай , бие нь толгой , цээж , хэвлий гэсэн 3 үндсэн хэсгээс тогтсон байдаг

Толгой

Толгой нь цээжний өмнө хэсэгт нуугдсан байдалтай байрлах ба зурх болон лийр маягийн , заримдаа өргөн зууван хэлбэртэй байдаг ( Бей – Биенко ) . Толгой нь цээжтэйгээ хөдөлгөөнтэй үелдэг . Толгой хэсэгт нэг хос нийлмэл нүд , утаслаг сахал байна . Толгой хүчтэй хитинжсэн гавлын хайрцагтай . Гавлын хайрцаг нь хацрын буюу нүүрний , хажуугийн , дагзны , дагзны арын , амны гэсэн 5 хэсгээс бүрддэг . Сахал нь утаслаг хэлбэртэй , 75 90 үеэс тогтдог бөгөөд мэдрэх эрхтний үүрэг гүйцэтгэдэг . Амны эрхтэн нь мэрж , хэлтлэх бүтэцтэй бөгөөд дээд , доод уруул , хоёр хос эрүүнээс бүрдэнэ . Уруулын болон эрүүний тэмтрүүлүүд нь мэдрэх , үнэрлэх үүрэг гүйцэтгэхээс гадна эрүүнийхээ хамтаар хатуу хоол тэжээлийг жижиглэх үүрэгтэй байдаг .

 Цээж

Цээж нь өмнөд , дунд , хойд гэсэн 3 хэсгээс тогтоно . Хэсэг тус бүр нь дээд ( тергит ) , доод ( стернит ) , 2 хажуу ( плейрит ) гэсэн илтэснүүдээс тогтдог . Өмнөд цээж нуруун талаасаа хитинээр бүрхэгддэг . Энэ хэсгийг нуруун тал буюу notum гэнэ. Шар жоомны нуруун талд хоёр тууш судалтай бөгөөд судлынхаа хоорондуур ба хоёр захаар нь шаравтар өнгөтэй байна. Дунд ба хойд цээж нь далавчны доор оршино . Цээжний сегментүүдийн онцлог нь тэдгээрийн доод ба хажуу илтэсний дундаас гурван гүйх хэлбэрийн хөл , харин дунд ба хойд цээжний сегментийн дээд ба хажуу илгэсний дундаас хос далавчнууд гардаг .

Хэвлий

Хэвлийн нь жоомны биеийн гурав дахь үндсэн хэсэг бөгөөдht. хэвлийн  хэсэгт хоол боловсруулах системийн ихэнхи хэсэгт , бэлгийн систем , ялгаруулах систем , амьсгалын системийн ихэнх хэсэг , цусны болон мэдрэлийн системийн зарим хэсгүүд оршдог . Онцлог шинж нь хэвлийд хөл байхгүй болно . Жоомын Далавч сайн хөгжсөн учраас хэвлийн сегментийн нуруун тал болон хоёр хажуу тал нь далавчаар бүрхэгдсэн байна . Жоомын хэвлийн хэсэгт 9-10 сегментээс тогтдог , түүний төгсгөлд бэлгийн дагавар буюу дайвар эрхтнүүд байрладаг . Эр жоомонд церк , грифельк , эм жоомонд зөвхөн церк байдаг онцлог шинжтэй .

Хөл

Жоом нь гүйгч хэлбэрийн гурван хос хөлтэй . Жоомын хөл 5 үенээс тогтдог . Үүнд : а . Сүүж, б . Бугалга в . Дунд чөмөг  , г. Шилбэ, д . Сарвуу орно . Эдгээрийн дотроос хөлийн үндсэн хэсэг нь сүүж юм . Сүүж нь нилээд зузаан булчинлаг байх бөгөөд хөдөлгөөн багатай байдаг . Бугалга нь харьцангуй жижиг бөгөөд дунд чөмөгний суурь хэсэгтэй хөдөлгөөнгүй шахам бэхлэгддэг . Мөчний хамгийн урт хэсэг нь дунд чөмөг , шилбэ юм . Энэ хоёр хоорондоо хөдөлгөөнтэйгээр холбогддог бөгөөд энэ хэсэгт өвдөгний урт өргөс байдаг . Дунд чөмөгний доод талаар цөөн тооны хурц өргөсүүдтэй байдаг . Шилбэний дээд , доод хэсгээр олон тооны өргөс байрладаг . Сарвуу 5 үетэй бөгөөд эхний 1 үе харьцангуй урт , доод хэсгээрээ олон тооны жижиг өргөстэй , 4 – р үе дээрээ зөөлөвчтэй , 5 – р үе хос хумстай бөгөөд хумс хооронд  соруултай байдаг . Хумс гөлгөр дотор талдаа шүдлэгтэй байдаг . Сарвууны энэ тусламжтайгаар жоом ямарч зүйлийн гадаргуугаар чөлөөтэй явах ба бэхлэгдэн тогтож чаддаг . Сүүжнээс бусад хэсгүүд нь гуйх , юмны доогуур шургах зэрэг хөдөлгөөнд идэвхтэй оролцдог . Шар жоомны хөлийн булчингууд сайн хөгжсөн учраас хурдан гүйдэг .

Далавч

Далавч нь цээжний тергит , плейрит хоёрын дундаас гарна . Өмнөд дээд далавч нь хатуу арьслаг , хойд доод далавч нь зөөлөн нимгэн сарьслаг бөгөөд хатуу далавчныхаа эвхэгдэнэ. Далавч тууш болон хөндлөн суудлуудтай байна . Далавчны судалжилт жоомны зүйлүүдийг тодорхойлох онцлог шинж болж өгнө. Шар жоомын Далавчны бүх талбайг өмнөд ба хойд хэсэгт хуваадаг . Далавчны өмнөд хэсгийн энгийн салаа судлыг костал судал гэнэ . Дараах судал буюу сүүлийн хэсэг хүртэл салбарласан судлыг субкостал гэнэ . Дараагийн судал болох радиал  судлын 15 дахь нь 2 салаалж , 16,17 дахь судал нь цааш 2 салаалдаг . Далавчны дунд хэсгээр салаалсан судлыг медиан судал гэнэ . Медиан судал нь далавчны хойд хэсгээр салаална . Радиал , медиан судлууд нь хоорондоо хөндлөн судлаар холбогддог . Үүний дараах судлыг кубитал судал гэнэ . Энэ судал нь төгсгөлийн буюу аналь  судалтай холбогдоно . Далавчны угийн судал болох югаль сүүлчийн ониос төгсгөл хүртэл үргэлжилнэ .

Төв мэдрэлийн систем

Төв мэдрэлийн систем нь залгиурын дээрх , доорх зангилаа , ЦЭЭЖНИЙ 3 , хэвлийн 6 зангилаа ба зангилаа хоорондын мэдрэлийн холбоосноос тогтдог. Мэдрэлийн системийг гол бүрдүүлэгч нь нейронууд ю.  Мэдрэхүйн эрхтэн нь жоомонд сайн хөгжсөн , биеэр сийрэг тархсан байна . Сахланд мэдрэх хонхор байна , энгийн , нийлмэл нүдтэй . Хоол боловсруулах систем морфологи Жоомны нь хоол боловсруулах систем бүтцээрээ ялгаатай 3 хэсгээс тогтдог . Үүнд өмнөд , дунд , арын гэсэн хэсгүүд болно . Дунд гэдэс үр хөврөлийн явцад эндодермээс нийлмэл процессын дүнд үүсдэг . Өмнөд , хойд гэдэс эктодермээс үүсдэг .

Хоол боловсруулах систем

Хоол боловсруулах систем амны хөндийгөөс эхлэн залгиур , улаан хоолой , гүеэ , булчинт ходоод , дунд гэдэс , бүдүүн гэдсээр төгсдөг . Амны хөндий , улаан хоолой , булчинт ходоодонд хоол тэжээлийн механик боловсруулалт явагдана . Жоомны гүеэ хүчтэй хөгжсөн байдаг . Гүеэ улаан хоолойн өргөссөн хэсэг бөгөөд булчинт ходоодтой залгадаг . Булчинт ходоод хоёр хэсгээс бүрддэг бөгөөд өмнөд хэсэг нь шүдлэгтэй байдаг . Булчинт ходоод нарийнхан богино дунд гэдэстэй залгана . Дунд гэдсэнд хоол шингэх , боловсрох процесс явагдаж нийлмэл органик нэгдэл энгийн нэгдэл болж задарч цусаар дамжин эд , эсэд шим тэжээлийн бодис очдог . Бүдүүн гэдэс дунд гэдсийг бодвол урт бөгөөд шулуун гэдсээр төгсдөг .

 Ялгаруулах систем

Сээр нуруутанд бөөр ялгаруулах үүрэг гүйцэтгэдэг бол шавжинд мальпигиевийн судас ялгаруулах эрхтний үүрэг гүйцэтгэж эд , эсэнд хуримтлагдсан хорт нэгдлийг биеэс гадагшлуулдаг . Мальпигиевийн цорго жоомонд 80-100 ширхэг байдаг . Авгалдайд мальпигиевийн цоргын тоо цөөн байдаг ба харин нефроцит эсүүүд элбэг байдаг . Мальпигиевийн цоргын нэг салаа хойд болон дунд гэдэсний зааг дээр , нөгөө үзүүр биеийн хөндийд төгсөнө . Мальпигиевийн цоргоны хана нэг давхар том эсээс тогтдог . Мөн ялгаруулах эрхтний үүргийг өөхлөг бие гүйцэтгэж биеийн янз бүрийн хэсэгт байдаг боловч гол төлөв хэвлийн бүсэд оршино . Өөхлөг биеийн эс том хэмжээтэй торлог салаалсан бүтэцтэй бөгөөд шээсний хүчил ихээр хуримтлагдсан хэсэгт очиж өөртөө нэгдүүлэн биеэс гадагшаа ялгаруулж зайлуулдаг.

Амьсгалын систем

Жоомны амьсгалын систем нь их биеийг нэвт тойрон сүлжилдсэн гуурсан систем юм . Амьсгалын систем нуруу , хэвлий талын босоо багана , хөндлөн холбоосоос тогтдог . Амьсгалын гуурсан систем нь хэвлийн 8 хос , цээжэний 2 хос амьсгалын сүвтэй . Трахейн системийн онцлог , үндсэн үйл ажиллагаа нь шавжийн эд , эсийг шууд хүчилтөрөгчөөр хангах явдал юм . Жоомны амьсгалын систем агаарын уутгүй байдгаараа шулуун далавчтан шавжаас ялгардаг.

Цусны систем

Жоомны цусны систем битүү биш задгай бөгөөд цус нь гемолимф хэмээх өнгөгүй шингэн болно . Цусны системийн гол үүрэг нь бодисын солилцооны шимт бодисыг эд , эсэд хүргэж өгөх явдал юм . Цээжний нуруун талд 2 хос далавч хэлбэрийн булчинтай , хэвлийд 12-13хос тасалгаатай байдаг . Жоомны цусны системийн нэг онцлог бол шулуун далавчтан шавжинд байдаггүй нэмэлт агших эрхтэн болох толгойн судас бий болсон байдаг . Нурууны судас буюу зүрхний агшилтын тоо орчны температураас хамаарч ихээхэн хэлбэлздэг . Тухайлбал 20 ° -25 ° С – д 60-70 удаа , 10 ° С – д агших тоо буурч 20-30 удаа , 40 ° С – д агших тоо ихсэж 240 хүрдэг . Жоомны зүрхний хэвийн ажиллах хэмийн доод хязгаар 5 ° -8 ° C , дээд хязгаар 40 ° С болно .

Бэлгийн ( эвсэл ) систем

Жоом нь саланги бэлэгтэй амьтан бөгөөд бэлгийн үржлээр үрждэг . Эр бэлгийн систем нь хэвлийн 5 – р сегментийн дор орших хос үрийн булчирхай , үрийн уут , үр дамжуулах хоолой зэргээс тогтдог . Үрийн булчирхай тус бүр нь 30-40 ширхэг бөмбөлгөөс тогтдог ( Бей – Биенко , 1964 , Шванвич , 1949 ) . Эм бэлгийн систем нь хэвлийн 7 – р сегментийн доор орших ба өндөг дамжуулах хос хоолой , хос өндгөвч , бэлгийн дайвар булчирхайгаас бүрддэг . Шар жоом бэлгийн үржлээр үрждэг .

Зарим шавж өдрийн цагаар гэрэлтэй орчинд , жоомны зүйлүүд бол харанхуй орчинд нийллэгт ордог байна ( Козлов ба Лярский , 1983 ) .

 Жоомны биологи хөгжлийн үе шат

Жоомны хөгжлийн хэлбэр бүрэн бус хувиралттай бөгөөд хөгжлийн өндөг , авгалдай ( нимфа ) , бие гүйцсэн гэсэн 3 үе шаттай .

Өндөг

Жоом нь үр тогтсоноос хойш 9-13 хоногийн дараа өндгөө өндөгний бүрхүүлд ( кокон , оотек ) шахдаг ба өндөгний бүрхүүл уут нь хэвлийн төгсгөлд нь орших дайвар булчирхайны шүүрлээс үүсдэг . Өндөгний уутны урт нь 2-9 мм , өргөн нь 3.5 мм байдаг . Бүрхүүлийн уутны хажуу дээд хэсэгт авгалдай гарах агшинд нээгдэх зэрэгцсэн шүдлэгүүд байдаг . Нэг уутанд байх өндөгний тоо жоомны зүйлээс хамаарч хэлбэлздэг . Уутыг задлан үзэхэд хоёр эгнээ байрласан тасалгаануудаас тогтсон байх ба тасалгаа бүр нэг ширхэг өндөг агуулдаг . Шар жоомны өндөгний тасалгаа дундажаар 15-24 байдаг . Өндөг нь уутан дотроо байхдаа ногоон толботой , цайвар шаргал өнгөтэй , олон үеүдээс тогтсон өт маягийн зүйл байдаг . Өндөгний уут нь гадуураа хатуу бүрхүүлээс тогтсон үеүдтэй . Энэ үеүдийн тоогоор өндөг хоёр эгнээ байрлана . Эм шар жоом үр тогтсоны дараа өндгөө тусгай уутанд гаргаж түүнийгээ 15-40хоногийн турш хэвлийгээсээ чирж , өндөгнөөс авгалдай гарах үе болоход ууттай өндгөө дулаан , харанхуй далд орчинд орхидог. Бидний судалгаагаар эм шар жоом нэг удаад 28-58 өндөг , амьдралынхаа туршид 4 уут буюу 112-232 өндөг гаргах боломжтойг тогтоосон болно

Авгалдай

Эм жоомууттай өндгөө орхисноос хойш бидний тооцолсноор 30 минутаас 48 цагийн дотор цайвар өнгөтэй авгалдай бүрхүүлийн гарснаас хойш дунджаар 4-6 сарын хугацаанд 5-6 удаа гуужиж бие гүйцдэг нь судалгаагаар нотлогдсон болно. Гуужих бүрд жоомны өнгө өөрчлөгдөж , бие нь өсөж томорно . Энэ хугацаа нь дулаан , чийг , хоол тэжээлийн хүрэлцээнээс шалтгаалан 2.5-12 сар хүртэл үргэлжилдэг. Шар жоомны авгалдайн хөгжил 27-30 ° С – д ойролцоогоор 2 сар явагддагийг судалгааны явцад батлагдсан. Авгалдай гадаад байдлаараа бие гүйцсэн бодгальтайгаа төстэй боловч авгалдайн далавч үүсвэр төдий , сахлын сегментийн тоо цөөн байдаг .

Шар жоом авгалдайн хөгжлийн 1 – р шатанд биеийн урт 0.1-0.2 см байх ба биеийн өнгөн бүрхүүл цагаан цайвраас цагаан хүрэн өнгөтэй байдаг. Авгалдайн хөгжлийн 2-3 шатанд биеийн урт ойролцоогоор 0.3-0.65 см , хар хүрэн өнгөтэй болно . Харин авгалдайн хөгжлийн 4-5 – р үе шатанд хүрэн шаргал өнгөтэй , цээжний өмнөд хэсгийн урт 0.2 см , цээжний өмнөд хэсгийн өргөн 0.25-0.3 см , биеийн урт 0.8 1 см байна. Авгалдайн хөгжлийн эцсийн шатанд эвслийн гадаад эрхтэн үүсдэг .

Эрэгчин жоом :

Бие гүйцсэн эр жоом нь хэвлийн 8 сегменттэй , далавч нь их биеийн төгсгөл хүрдэг , биеийн урт дунджаар 1.1-1.3 см , далавчны урт 0.9-1 см , цээжний өмнөд хэсгийн урт 0.25 см , цээжний өмнөд хэсгийн өргөн 0.25-0.3 см , хэвлийн төгсгөлд грифельк хэмээх дагавар эрхтэн байна .

Эмэгчин жоом :

Эм жоомны хэвлийн сегментийн дээд тал нь эрээсэЭ НЭГ үеэр илүү байдаг . Бие гүйцсэн эм жоомны биеийн урт 1.2 1.48 см , далавчны урт 1.22-1.39 см , цээжний өмнөд хэсгийн урт 0.39-0.48 см , цээжний өмнөд хэсгийн өргөн 0.32-0.4 см байна . Эм жоомны хэвлийн төгсгөлд өндөг боловсрох уут буюу кокон бий болдог .

Жоомын биологийн хөгжил , дулаан чийгийн хамаарал , нөлөө

Шар жоомны ердийн хөгжил + 6,5 ° C – aac + 33 ° С – д явагддаг . Жоомын амьдралд тогтмол температур хэрхэн нөлөөлөхийг судалж үзэхэд халаалтын системтэй орон сууцанд элбэг , гэр дан байшинд цөөн тохиолддог бөгөөд гэрийн хамгийн дулаан хэсэг болох пийшин зуухны ойр орчим , аяга сав суулгын шүүгээ , угаалтуурын хэсэгт элбэг тархсан байдаг . Гэрийн дулаан тогтмол биш харин нийтийн халаалттай байшин , орон сууцанд улирлын онцлогоос хамаарч температурын өөрчлөлт гардаг . Тухайлбал хаврын улиралд орон байрны халаалт зогсоход тасалгааны хэм + 18 ° С – аас доош болдог . Ийм өрөөний температур нь өндөгний боловсролтонд нөлөөлж дулаан дутагдсанаас болж өндөг нь авгалдай болж чадахгүй ууттайгаа хийсэн бидний судалгаагаар батлагдсан . Түүнчлэн шар жоомын уржил + 15 ° С – аас доош хэмд эрчимтэй явагддаггуй , + 20 ° С – аас дээш хэмд үржил , хөгжилийн хурд эрчимтэй явагддаг на ажиглагдсан . Ийм үндэслэлийн дагуу орон сууцны байруудад халаалт ирсэнээс хойш намар , өвлийн улиралд үржил хөгжлийн хугацаа эрчимжиж , тасралтгүй явагдан авгалдайн тоо эрс өсдөг байна . Тухайлбал 9 – р сараас 5 – р сар хүртэлх хугацаанд авгалдайнууд бусад саруудтай харьцуулахад тоо нь олон болж байгаа нь тандалт судалгааны явцад ажиглагдсан . Энэ үед жоомын популяцийн 60-70 % -ийг хөгжлийн янз бүрийн шатанд байгаа авгалдай эзэлдэг . Үлдсэн хувийг бие гүйцсэн эр , эм жоом эзэлдэг . Тасалгааны болон орон байрандах шар жоомын оршин амьдрах хэсгийн агаарын хэм биологийн хөгжлийн үе шатуудад хэрхэн нөлөөлөхийг 2002 оны 4 сарын 15 – наас 2003 оны 4 – р сарын төгсгөл хүртлэх хугацаанд судлаж үзэхэд температур + 20 ° С – аас + 24 ° C ( агаарын чийг 45 % , хангалттай хоол тэжээл бүхий инсектар ) -д өндөгнөөс бие гүйцэх хүртлэх биологийн хөгжлийн хурд дундажаар 5-6 сар , харин тасалгааны хэм буюу + 15 ° С – аас + 20 ° С – д дундажаар 10 cap байдгийг туршилтаар тогтоосон. Шар жоомын биологийн хөгжлийн үе шатанд орчны дулааны хэм их нөлөөтэй болох нь судалгаа , шинжилгээгээр батлагдсан болно . Тухайлбал үр тогтолтын явц , биологи хөгжлийн хурд , бие гүйцсэн бодгалийн амьдралын хугацаа , авгалдайн хөгжилийн үе шатууд орчны дулаантай шууд холбоотой юм . Жоом далд харанхуй , дулаан орчинд амьдрах дуртай байдаг . Шар жоом шөнийн идэвхитэй байдаг бол хар жоом шөнийн идэвхтэйгээс гадна өглөөгүүр амьдралын хоногийн идэвхи өндөр байдаг .

Бие гүйцсэн жоомны амьдралын дээд хугацаа ойролцоогоор 9 сар байдаг. Бие гүйцсэн хар жоомны амьдрах дээд хугацаа ойролцоогоор 4 сар байдаг . Дундад Азийн жоомны биологийн хөгжил , амьдралын хугацаа нь хар жоомтой адил байдаг.