СУУЦНЫ ЯЛАА (Musca domestica)
- Бие гүйцсэн ялаа 5-8 мм урттай.
- Толгойн хажуу талд том зүймэл нүдтэй.
- Ялааны өндөг цагаавтар өнгөтэй, уртааш сунасан хэлбэртэй, хэмжээ 1-1,5 мм
- Өндөгний хөгжлийн тохиромжтой агаарын хэм 35-36 градус
Манай орны хот суурин газрууд, нийслэл Улаанбаатар хотын барилга байгууламж, ахуйн нөхцөлд 10 гаруй зүйлийн ялаа тархаад байна. Ахуйн орчинд түгээмэл тархалттай нь тасалгааны ялаа, махны ногоон ялаа, захын ялаа, гэрийн ялаа, тасалгааны жижиг ялаа, махны хөх ялаа зэрэг зүйлүүд юм.
Манай орны нөхцөлд ялааны хөгжил дунджаар 2-3 долоо хоног үргэлжилдэг бөгөөд 5,9-р сард 24 хоног, 6-р сард 18 хоног, 7-8-р сард 14 хоног байдгийг судлаачид тогтоожээ. Өдөрт ялаа 3-4 удаа хооллодог. Улаанбаатар хотын орон сууцны өнжмөл ялаа 3-р сарын төгсгөл, 4-р сарын эхээр гарч ирдэг. Ялаа ахуйн орчинд 5-р сарын 15-аас өндөгөө шахаж эхэлдэг. Монгол орны хот орон байранд тохиолдох ялааны авгалдайн ид үе нь 6-р сарын дунд үе юм.
Ялааны зүйлүүд доорхи 3 чиглэлээр хүн амьтанд хор холбогдолтой. Үүнд:
ХАЛДВАРТ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД 2003 ОНД ХИЙСЭН СУДАЛГААГААР ОРОН БАЙРТ ХАМГИЙН ТҮГЭЭМЭЛ ТАРХАЛТТАЙ ЗҮЙЛҮҮД БОЛОХ ТАСАЛГААНЫ ЯЛАА, ШАР ЖООМ НЬ ГЭДЭСНИЙ ХАЛДВАРТ ӨВЧИН ЦУСАН СУУЛГА ӨВЧНИЙ НЯНГ БИЕДЭЭ ХАДГАЛДАГ БОЛОХЫГ ЛАБОРАТОРИЙН НАРИЙВЧИЛСАН ШИНЖИЛГЭЭГЭЭР МОНГОЛ ОРНЫ НӨХЦӨЛД АНХ УДААГАА ТОГТООСОН. УГ СУДАЛГААНД ШАР ЖООМ, ТАСАЛГААНЫ ЯЛААНЫ 100 ШИРХЭГ БЭЛДЭЦ БЭЛТГЭН НЯН СУДЛАЛЫН ШИНЖИЛГЭЭ ХИЙХЭД 35,9%-Д НЬ ЦУСАН СУУЛГА ӨВЧНИЙ ҮҮСГЭГЧ, ГЭДЭСНИЙ БУСАД ХАЛДВАРТ ӨВЧНИЙ БАКТЕРТ ХАЛДВАРЫН НЯНГУУД 64,1%-Д ИЛЭРСЭН ЯВДАЛ БОЛ ГЭДЭСНИЙ ХАЛДВАРТ ӨВЧИН АХУЙН ШАР ЖООМ, ТАСАЛГААНЫ ЯЛААГААР ДАМЖИН ХАЛДВАРЛАДГИЙГ ТОДОРХОЙЛЖ БАТАЛГААЖУУЛСАН/Г. ЭРДЭМБИЛЭГ, Б.СОСОРБАРАМ 2004/.