Эрвээхий

цагаан эрвээхэй

Тархалт , амьдрах орчин

Монгол орны хивэн эрвээхэйн талаар А.К.Загуляев нарын эрдэм шинжилгээний ажлууд хийгдэж 27 зүйлийн хивэн эрвээхэйг илрүүлжээ ( Цэндсүрэн , Улыкпан 1979 , Загуляев , 1975 ) . Хивэнгийн эрвээхэй нь хэдийгээр халдвар тараах талаар хор холбогдолгүй ч улс орон , хүний ахуйн амьдралд эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг дэлхий даяар түгээмэл тархсан хөнөөлт шавж юм . Манай орны төв суурин газруудад хамгийн их тархсан нь Дээлийн буюу хувцасны ( ноосны ) хивэн шавжийн ( Insecta ) анги , хайрсан далавчтаны ( Lepidoptera ) юм . Ноосны хивэн эрвээхий нь үет хөлтний хүрээ ( Arthropoda ) , баг , хивэн эрвээхий ( Tineidae ) овогт хамаарна . Хэвлэлийн тоймоос үзэхэд анх 1823 онд өмнөд Америкиийн судлаач Hummel гэрийн бор шувууны үүрнээс илрүүлж шинжлэх ухааны нэршлийг өгч бичиглэлийг хийжээ ( Норовсүрэн , 2015 ) . Улаанбаатар хот , томоохон суурингийн орон байрт 3 зүйлийн хивэнгийн эрвээхэй тархсан байна . Дэлхийн олон улс оронд энэ ноосны хивэн хэмээх хортон шавжтай тэмцэх зохистой арга , технологыг боловсруулж мөрдөх , тархалтыг бууруулах нь чухал байгааг тэмдгэлжээ . Ноосны хивэн эрвээхий нь хөгжлийн дөрвөн үндсэн үе шатыг дамждаг ба үүнээс зөвхөн хүрэнцэрийн үе шатандаа ноос , ноолууран түүхий эд бүтээгдэхүүнийг идэж гэмтээдэг  байна . Тархалтын судалгаагаар авсан дээжээ урьдчилан бэлтгэсэн тавцан дээр асгаад нэг бүрчлэн үзэж , гадаргууд нь шавжийн өндөг наалдсан , хүүхэлдэйн ялгадастай , аалзны шүлс мэт тороор бүрхэгдсэн гэмтэл бүхий шинж тэмдэгтэй ноосыг ангилан ялгаж хивэн эрвээхий , хүрэнцэрийг илрүүлэх судалгааг хийдэг . Туршилт судалгааны явцад хивэн эрвээхий ноосны үйлдвэрүүдийн түүхий эдийн агуулах , самнах цех тасаг , бэлэн бүтээгдэхүүний агуулахаас нь зун , намрын улиралд 6-9 саруудад халаалтгүй нөхцөлд , өвөл хаврын улиралд 11-5 сард халаалттай нөхцөлд харилцан адилгүй хэмжээгээр тархан үржиж байгаа нь ажиглагдлаа ( Норовсүрэн ) . Туршилт судалгааны дүнд ноосны үйлдвэрүүдэд зөвхөн Tineola biselliella ) -ийн зүйл байгалийн түүхий музей , ахуйн нөхцөлөөс хивсний хивэн ( Trichopaga tapetiella 1 ) , агуулахын хивэн ( Tineola . Granella L ) ийн тархан үржиж байгааг тогтоолоо ( Норовсүрэн , 2015 ) .

Хивэн эрвээхэйн үржил , биологийн үе шат , амьдралын онцлог

Хувцасны хивэнгийн биологи хөгжлийн эргэлт нь өндөг , авгалдай , хүүхэлдэй шатыг дамжин бие гүйцдэг бүрэн хувиралтай шавж юм . Хивэн эрвээхэй тохиромжтой нөхцөл бүрдсэн орчинд жилийн турш үржинэ . Нэг хивэнгийн амьдрах хугацаа 30 хоног ба өндгөө амьтны гаралтай ус , ноос , ноолууран эдлэл , үсэн эдлэл , хивс , мебелийн бүрхүүл материал , эсгий гутал , нарийн эсгий эдлэл , музейн үзмэр зэрэг зүйл дотор гаргана . Эм эрвээхэй  2-3 долоо хоногийн турш 60-220 хүртэл 0.28-0.38мм , өнгө нь цайвар шар байна . Хивэн эрвээхэй 2 . тооны өндөг төрүүлнэ . Өндөгний урт нь 0.4-0.7мм , өргөн но сард идэвхтэй өндөглөдөг . Орчны температураас өндөгний хөгжлийн хурд хамаарах бөгөөд + 20 ° С – д 12 хоноод өндөгнөөс авгалдай буюу хүрэнцэр гарна . Орчны температур + 1 ° С – ээс + 7 ° С – д 3-7 хоноход өндөгний хөгжил зогсдог . Тасалгааны температурт 12 хоногийн дараа өндөгнөөс авгалдай гарна . Энэ авгалдай нь эд юмсыг идэж сүйтгэн , түүгээр гэр ( кокон ) хийнэ . Авгалдайн шүлсний булчирхайнаас мяндаслаг шүүрэл ялгарах бөгөөд түүгээрээ өөрийнхөө биеийг хучих бүрээс нэхнэ . Тэрхүү нэхсэн бүрээсэн дотор авгалдайн бойжилт явагддаг . Авгалдай цагаан өнгөтэй , хар толгойтой байдаг . Бүрээстэй авгалдай 30 40 хоногийн туршид 7-11 удаа гуужиж , гуужих бүртээ өсөж биеийн хэмжээ томорно . Бойжилтын эцсийн шатанд орж томорсон авгалдайн биеийн хэмжээ 7-10мм хүрдэг . Авгалдай 3-10 сар түүнээс ч урт хугацаагаар амьдрах ба хооллож буй зүйлээрээ яндан хэлбэрийн дугтуй хийж түүндээ хүүхэлдэйлдэг ( Пунцагдулам , 1987 ) . Заримдаа хүүхэлдэйлэхийн өмнө хооллож байсан газраа орхин өөр байранд очиж дахин гэр хийж эхэлнэ . Хүүхэлдэйн бойжих хугацаа 8-10 хоног үргэлжилнэ . Зарим судлаачид хүүхэлдэйн шат 11-44 хоног үргэлжилж болно гэж үздэг . Өндөгнөөс бие гүйцэх хүртлэх хугацаа орчны дулааны хэмээс хамаарч 88-254 хоногт явагдана. Өндөгнөөс бие гүйцэх хүртэлх хугацаа 250-360 хоног үргэлжилдэг байна. Хувцасны хивэн эрвээхэй өдрийн цагаар мебель , ноосон хувцас , хивсний нугалаасны далд харанхуй хэсэгт орж байрлах ба шөнө үүрнээсээ гарч нисдэг . Бие гүйцсэн эрвээхэй ойролцоогоор cap гаруй хугацаанд амьдардаг . Дээлийн хивэн эрвээхэй амьдралынхаа хугацаанд 60-220 өндөг гаргадаг бол мебелийн хивэн эрвээхэй 300 орчим өндөг гаргана ( Дербеневой – Уховой , 1974 ) Ноосны хивэн эрвээхий + 25 ° С хэм дулаан нөхцөлд ноос тэжээлийн орчинд 90 , Ноолуур тэжээлийн орчинд 87 , эсгий тэжээлийн орчинд 88 хоногт нэг үе удам өгч , өндөг нь 10-11 хоног , хүрэнцэр 54-57 хоног , хүүхэлдэй 11-12 хоног , эрвээхий 10-11 хоног амьдарч байна . Хивэн эрвээхэй нь хөгжлийн үе шатандаа хүрэнцэрийн үе нь хамгийн удаан 50-53 хоног үргэлжилж ноосон ширхэгтийг идэж гэмтээдэг нь судалгаанаас харагдаж байна ( Норовсүрэн ) . Бидний хийсэн биологийн судалгаагаар хивэн эрвээхий нь ноос тэжээлийн орчинд 10 ° С температурт 110 хоног , 15 ° С температурт 112 хоног , 25 ° С температурт 80 хоног , ноолуур тэжээлийн орчинд 10 ° С температурт 111 хоног , 15 ° C температурт 110 хоног , 25ºС температурт 84 хоног , эсгий тэжээлийн орчинд 10 ° С температурт 108 хоног , 15 ° С температурт 111хоног , 25ºC температурт 82 хоног нэг үе удмын хугацаа үргэлжилж байна . Иймд хивэн эрвээхийн биологийн хөгжилд тэжээлийн орчин ба температур нөлөөтэй болох нь харагдаж байна ( Норовсүрэн ) . Туршилтын үр дүнгээр хивэн эрвээхий + 10 ° С дулаанд 110 хоног , + 15 ° С дулаанд 112 хоног , + 25 ° С дулаанд 80 хоногт эрвээхийн шатандаа шилжиж байна . Иймд биологийн хөгжилд температур нөлөөлж байгаа нь судалгаагаар тогтоогдсон ( Норовсүрэн , 2015 ) .

 

Хувцасны хивэн эрвээхэй ( Tineola biselliela Hummel )

Хувцасны хивэн эрвээхэйн биеийн урт 8-12мм , толгой нь улаан өнгөтэй , нүд шар өнгөтэй , хойд далавч цайвар шаргал өнгөтэй , захаараа цацаг үүсгэж байрласан үслэгүүдтэй , урд Далавч гялалзсан шаргал өнгөтэй дээрээ хүрэвтэр өнгийн толботойгоороо онцлог юм . Орой үдшийн бүрэнхийд гэрэл асаасан үед идэвхтэй нисдэг шөнийн идэвхитэй шавж болно . Өдрийн цагт ихэвчлэн сууж амарна. Эрвээхэйн далавчны өнгө толбо зэрэг нь тэдний төрөл зүйл , овгийг тодорхойлох гол Өдрийн цагт ихэвчлэн сууж амарна . Эрвээхэйн далавчны енге , гэрлийн хугаралд чигээрээ нисч чаддаггүй бүтэцтэй ба заавал шинж болно . Эрвээхэйд 2-5 нүд байдаг бөгөөд тэр нуд нь тойрог үүсгэн нисдэг онцлогтой .

Үслэг эдлэлийн хивэн эрвээхэй ( Tinea pellionella L )

Үслэг эдлэлийн хивэн эрвэЭХЭЙН биеийн урт 11-17мм байдаг Толгой нь шар өнгөтэй , сахал , эрүүний тэмтрүүл хар өнгөтэй , кокон нэхэж чаддаг . Үржил , хөгжил хувцасны хивэнтэй адил далавчны өнгө цайвар шараас хар хүрэн хүртэл байна . Авгалдай болно . Хивсний хивэнгийн биеийн хэмжээ 14-24мм байдаг . Толгой , далавчны урд хэсэг хар хүрэн өнгөтэй . Авгалдайн урт 13-15мм . Үржил , хөгжил хувцасны хивэнтэй адил болно .

 Хивсний хивэн эрвээхэй ( Trichophaga tapetzella L )

Хивсний хивэнгийн биеийн хэмжээ 14-24мм байдаг . Толгой далавчны урд хэсэг хар хүрэн өнгөтэй . Авгалдайн биеийн урт 13-15мм байдаг . Хивсний хивэн эрвээхэйн хоол боловсруулах тогтолцоонд үс , арьс эврийн кератинийг боловсруулж фермент байдагаараа онцлогтой байдаг . Ерөнхий биологи хөгжил хувцасны хивэн эрвээхэйтэй адил байдаг . Бие гүйцсэн эрвээхэй 1 сар орчим амьдарна .

Хивэн эрвээхэйний хор хөнөөл

Дээлийн хивэн , түүний авгалдай , хүүхэлдэй нь өөрийн биологи хөгжлийн явцдаа ус ноосон эдлэл , ангийн үс , арьс зэрэг өндөг гаргасан материал , түүний хөрсөөр хооллох , авгалдай , хүүхэлдэйн шатанд шилжихийн өмнө хүүдий хийх замаар эд материалыг гол төлөв хадгаллалтын явцад нь гэмтэл учруулдаг . Ер нь хивэн эрвээхэй хүний эрүүл мэндэд хор хүргэхгүй , харин эд материалын хохирол учруулдаг ахуйн хортон шавж юм . Арьс , ноосон хувцас өмсөхийн аргагүй болтлоо хивэнд идэгдсэн байх явдал цөөнгүй тохиолддог . Хивэн гол төлөв орон сууц , хүнсний агуулах , хувцасны үйлдвэр , арьс шир боловсруулах үйлдвэр , угсаатны зүйн болон амьтны музей зэрэг газруудад амьдарч хооллож үржинэ . Хивэнгийн авгалдай ноос , ноосон эдлэл ба хувцас үслэг эдлэл , өд , хивс , мебелийн бүрээс , музейн зарим үзмэр , төгөлдөр хуурын цэмбэ , эсгий жийрэг зэргийг идэж гэмтээдэг . Хүний амьдралд ИХЭЭХЭН ХЭМЖЭэний хор хохирол учруулагч үслэг эдлэлийн , хувцасны , хивсний гэсэн гурван зүйл хивэн эрвээхэй манай орны томоохон хот суурин газарт тархсан байдаг .          Олон улсын хэмжээнд агуулахын хортон шавж болон бусад төрлийн мэрэгч амьтанд бохирдсон бүтээгдэхүүнийг ( үр тариа ) стандарт үзүүлэлттэй харьцуулан 1кг бүтээгдэхүүнээс илэрсэн шавжийн тоогоор хөнөөлийн зэргийг тогтоодог байна . Иймд бид хивэн эрвээхийн хөнөөлийн зэргийг стандарт MNS 6481 : 2014 үзүүлэлттэй харьцуулан ( хуучнаар Г.А.Закладнойн арга ) тэмдэглэв . Хивэн эрвээхийн хөнөөлийн зэргийг стандартаар тодорхойлход IV зэрэгт хамаарч байсан . Гэвч хивэн эрвээхийд идэгдсэн ноос нь үйлдвэрт ашиглах боломжгүй болж гологдол үүсдэг нь бидний судалгаагаар тогтоогдсон . Хивэн эрвээхий нь ноосонд биогэмтэл учруулснаас таваарын үндсэн шинж чанар болох үсний урт богино , өтгөн сийрэг хэрэглээний шинж чанар бат бөх , гоо зүйн шинж чанарт байдал , өнгө зэрэгт нөлөөлөхөөс гадна бэлэн бүтээгдэхүүний муугаар нөлөөлж бараа бүтээгдэхүүнд гологдол гаргаж , үйлдвэрт эдийн засгийн үр ашгийг бууруулж байгаа юм . Хивэн эрвээхий-ийн өсөлтөнд кератин уураг маш чухал нөлөөтэй болох нь судалгаа туршилтаар нотлогдсон байна . Хивэн эрвээхий нь ноосны гадна талын хайрслаг давхарга болох хамгийн нимгэн үеийг гэмтээсэн байгаа нь зургаас харагдаж байна .

 Хивэн эрвээхийтэй тэмцэх арга ажиллагаа , урьдчилан сэргийлэх :

Устгалын үйлчилгээ хийхийн өмнө тухайн байр сууцанд эрвээхэй үүрлэн үржсэн газрыг нарийвчлан судлаж тархалтын голомтыг ( эрвээхэйн өндөг , түүний авгалдай , хүүхэлдэйн бойжилт явагдаж байгаа эд материал ) олох шаардлагатай . Гэр , орон сууцанд гадна орчноос бие гүйцсэн эрвээхэй орохоос хамгаалж цонх , салхивчиндаа нарийн торон хаалт хийж хэвших хэрэгтэй . Хананд өлгөсөн хивс , ангийн үс , арьсыг үе үе шалгаж , тоос сорогчоор цэвэрлэж , бололцоотой бол нар , салхинд тавьж чийггүй байлгах шаардлагтай . Мөн эрвээхэйд идэгдэх бололцоотой удаан хадгалах эд материалыг эрвээхэй орохооргүй битүү уут , саванд хийж , хадгалалтын явцад үе үе шалгаж үзэх ёстой . Өөрөөр хэлбэл хадгалагдаж буй зүйлсийг жилд 2-3 удаа буюу улиралд 1 удаа шалган үзэж салхинд тавьж , гүвж , сэгсрэх , сойз , тоос сорогчийн тусламжтайгаар цэвэрлэх , хатаах , ялангуяа хивэн өндөглөдөг үе болох хавар эрт дээрх ажиллагааг байнга анхаарч хийх нь зүйтэй байдаг . Хувцас болон бусад эд юмсыг хадгалахын өмнө сайн хатааж цэвэрлэсэн байх , хуучин зүйлийг шинэ юмнаас тусд нь хадгалах , юм хадгалахад зориулсан авдар сав , хайрцаг , чемодан , шүүгээг нүх сүвгүй , завсаргүй таглагдах тагтай , сайн хаагдах хаалгатай байлгах хэрэгтэй .

Энэ аргуудыг амьдрал ахуйдаа тогтмол хэвшүүлж чадвал ахуйн хортон хивэн эрвээхэйнээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой байдаг . Ер нь гэр оронд хивэнгийн эрвээхэй орж үржих , улмаар эд материалыг идэж гэмтээх эсэх нь гагцхүү эзэн хүний нягт нямбай үйл ажиллагаа , эрвээхэй устгах , түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хир зэрэг үр дүнтэй авч хэрэгжүүлснээс шууд хамаарна .

Устгах арга : Ахуйн хортон гурван зүйлийн хивэн эрвээхэй нэгэнт олширсон тохиолдолд доорхи хоёр аргаар устгаж болно . Үүнд :

  • Бие гүйцсэн эрвээхэйг устгах
  • Биологи хөгжлийнхөө үе шатанд яваа ( өндөг , авгалдай , хүүхэлдэй ) эрвээхэйг устгах

 

Механик ( физик ) арга

Тандалт хийж илрүүлж олсон голомтондоо устгалын үйлчилгээ хийхдээ шавж устгалын хорыг тухайн цэгийн гадаргуугаас 10-15см зайнаас шүршээд ( хуурай хорыг тойруулж нэмж хийх ) битүү нийлэг уутанд хийж амыг нь боогоод 2 хоног байлгана . Дараа нь гөвж , савах , тоос сорогчоор соруулж цэвэрлэх шаардлагатай . Хэрэв голомт бүхий эд зүйл , материал цаашид ашиглагдах боломжгүй , ихээр идэгдсэн , цэвэрлэгдэх бололцоо бага бол шууд шатааж устгах ёстой . Шатаахгүйгээр ил задгай гаргаж хаявал дулааны улиралд үржил хөгжил нь хэвийн явагдаж байр сууцаар тархах нөхцөл бүрддэгийг онцгой анхаарах хэрэгтэй . Иймд шууд устгаж , шатааснаар бусад эд зүйл , үслэг эдлэлийг хамгаалах боломжтой болно . Зуны улиралд + 25 ° C дээш , өвөл -20 ° C дээш хүйтэнд 5-6 цаг хивэнгийн эрвээхэйтэй эд зүйлсийг гадаа орчинд байлгаж дараа нь гүвж , савах , тоос сорогчоор сайн цэвэрлэх хэрэгтэй . Овор багатай эд материалыг нийлэг уутанд хийж хөргөгч , хөлдөөгчинд 15-20 минут хийж хөлдөөгөөд цэвэрлэж болно . Хивэнгийн авгалдай өндөр , нам температурд их мэдрэмтгий байдаг . Өндөг , авгалдай нь нарны гэрлийн нөлөөгөөр маш амархан үхнэ . Арьс , арьсан эдлэл , хивсийг тогтмол наранд тавьж хатаах , дараа нь сэгсэрч цэвэрлэх явдал тэдгээр зүйлсийг хивэнгээс хамгаалах найдвартай арга юм . Ноосон эдлэлийг халуун индүүгээр индүүдэж , өндөг авгалдайг устгаж болно . Нэхий эдлэл , эсгий гутал , хивсэнд хивэн ихээр үүрлэсэн байвал ариутгах шүүгээнд хийж цэвэрлэх хэрэгтэй . Ер нь эд материал ихээр идэгдсэн юмуу их хэмжээний хивэн эрвээхэйн авгалдай байвал шууд устгах нь зөв зүйтэй юм .

Химийн арга

Эд материалыг хадгалах үедээ эрвээхэй дайжуулагч бэлдмэлүүд болох нафталин , гавар , дүнсэн тамхийг битүү сонингоор ороож гялгар уут саванд битүүмжлэн хоёр давхар марлинд боож хадгалж буй хувцас , эд материалтай хамт хийнэ . Нафталин ууршиж дууссаны дараа байнга шинээр солих шаардлагатай . Нафталинтай хадгалсан хувцас , эдлэлийг хэрэглэхийн өмнө 1-2 хоног салхинд тавьж үнэрийг арилгана . Хивэн эрвээхэйн устгалд аэрозоль , уусмал , нунтаг хорыг ашиглаж болох бөгөөд эрвээхэйн авгалдайд идэгдсэн хэрэглэх боломжгүй эд зүйлийг шатааж устгах , цаашид хэрэглэх зүйлсийг 3-7 хоног нар , салхинд тавих , халуун индүүгээр индүүдэх , химийн хор бодис шүршин устгал хийх ёстой . Бие гүйцсэн эрвээхэй нь аэрозоль хорнуудад маш сайн устдаг . Хивэнгийн авгалдайн устгалд аэрозоль , дуст , эмульс , уусмал хорыг ашигладаг . Бие гүйцсэн эрвээхэйг механик аргаар юмуу нисдэг шавж устгах зориулалттай шүршдэг хороор устгах шаардлагатай . Хивэн эрвээхэйн устгал хийхийн өмнө зайлшгүй үзлэг , цэвэрлэгээ чухал бөгөөд химийн хор бодисыг 14 , 21 хоногийн давталттай хэрэглэхэд устгалын үр дүн 100 % байдаг .