- Ерөнхий мэдэгдэхүүн
- Хэрэглэх арга
- Анхаарах зүйл
- Хэрэглэж дууссаны дараа
- Хордсон үед авах арга хэмжээ
- Хадгалалт Тээвэрлэлт
Уг бүтээгдэхүүний үйлчлэгч бодис нь бетта циперметрин. Айл гэр, олон нийтийн газарт шумуул, ялаа, жоом, бүүрэг зэрэг шавжинд идэвхтэй үйлчилнэ.
1 | Бодисын худалдааны нэр | Беттациперметрин 8% |
2 | Олон улсын ангилал, CAS | 65731-84-2 |
3 | Химийн найрлага, гарал ангилал | Пиретроид |
4 | Үйлчлэгч бодисын нэр, хувь концентраци | Беттациперметрин 8% |
5 | Химийн томьёо | C22H19O3NCI2 |
6 | Савлалт, жин | Химийн бодисын зориулалттай мөнгөлөг уутанд, 100 гр, 500 гр савлагдсан |
7 | Хорын зэрэг | b |
8 | Үйлдвэрлэгч улс | БНХАУ |
9 | Үйлдвэрлэгч байгууллага | Зянсу гунчэн биотехнологийн компани |
10 | Хадгалах нөхцөл | Хуурай сэрүүн агааржуулалт сайтай газар хадгална. |
11 | Хэрэглэх заалт | Ахуйн шавж устгал |
12 | Хэрэглэх найруулах заавар | Ахуйн шавж устгалд шууд хэрэглэнэ. |
13 | Ашиглах багаж | Шүршигч сав |
14 | Хориглох заалт | Загас, зөгий, хүр хорхойн аж ахуйд хэрэглэхгүй. |
15 | Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, авах арга хэмжээ | Нүдний шил, резнин бээлий, амны хаалт, хамгаалах хувцас өмсөнө. |
16 | Найруулсан ажлын уусмалыг хадгалах хугацаа, нөхцөл | Найруулснаас хойш 24 цаг |
17 | Тээвэрлэх үеийн шаардлага | Хоол хүнс болон хүн тээвэрлэх тээврийн хэрэгслээр тээвэрлэхгүй. |
18 | Устгал | Хог хаягдал устгалын мэргэжлийн байгууллагад өгч устгуулна. |
Зориулалт | Үйлчлэх объект | Хэрэглэх хэмжээ | Хэрэглэх арга |
Ахуйн | Бүүрэг | 0.125гр/м.кв | Шүршинэ |
Ахуйн | Шумуул, ялаа, нисдэг шавж | 0.5гр/м.кв | Шүршинэ |
Бүүрэг устгахад 0.125гр/м.кв-ийг, шумуул, ялаа, жоомонд 0.5гр/м.кв-аар тооцон 50-100 дахин шингэрүүлж хэрэглэнэ. Хана, шал, хаалга, цонх зэрэг газарт шүршинэ. Нүх сүв ихтэй, үүрлэсэн хэсэгт бодисын хэмжээг нэмж, жигд шүршинэ.
- Хэрэглэх үедээ хамгаалах хувцас хэрэглэлээ бүрэн өмсөж, арьс, нүдэндээ хүргэхээс болгоомжилно.
- Найруулсан уусмалыг тухайн цагт ашиглаж дуусгана.
- Хэрэглэсний дараа гар, нүүрээ угааж, гадуур хувцсаа солино.
- Уг бүтээгдэхүүнийг хүр хорхой, загас, зөгийнд хор хөнөөлтэй тул тоос хүртээх үед, мөн үржүүлгийн газарт ашиглахыг хориглоно.
- Усан сан, усны эх үүсвэрт асгахыг хориглоно. Ундны ус, хоол хүнс бохирдохоос сэргийлнэ.
- Хэрэглэсэн бодисны үлдэгдэл, сав зэргийг ил задгай хаяхгүй.
- Харшилтай, бие султай хүн, хөхүүл, жирэмсэн эмэгтэй хэрэглэхийг хориглоно.
- Хордсон бол нэн даруй эмчид хандана уу.
- Арьс болон нүдэндээ хүргэсэн бол цэвэр усаар 15 минутын турш сайтар зайлна.
- Санамсаргүй идсэн бол яаралтай эмчид хандана уу.
- Хуурай, сэрүүн, харанхуй, галаас хол зайд хадгална.
- Хүүхэд, тэжээвэр амьтан гар хүрэхгүй газарт хадгална.
- Тээвэрлэх явцдаа норгох, хэт халаах, сав баглаа боодлыг гэмтээхийг хориглоно.
- Хүнсний бүтээгдэхүүн, үр тариатай хамт тээвэрлэхийг хориглоно.
ХАДГАЛАХ ХУГАЦАА: 2 ЖИЛ