Просан

55,000.00

Просан халдваргүйжүүлэх бодис нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас цар тахалын үед хэрэглэж болохыг зөвлөсөн мөн Монголын Улсын гурван яамны/ХХААЯ, БОАЖЯ, ЭМЯ/ зөвшөөрөл бүхий Англи улсад үйлдвэрлэгдсэн олон улсад танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн бодис юм. Просан нь 200 ширхэг шахмал бэлдмэлээр савлагдсан.

Просон хэмээх энэхүү бодисын үйлчлэх бодис нь дихлоризоцианурын хүчлийн натрийн давс (ДХНД) бөгөөд шахмал хэлбэрээр үйлдвэрлэгддэг.  Просон шахмалын жин 3.2 гр ба 1670 мг ДХНД  идэвхт хлор нь 1000 мг агуулна. Шахмал нь усанд сайн уусна. Хадгалах хугацаа 3 жил.

Үйлчлэх хүрээ: MRSA, хоолны хордлого үүсгэгч бүх төрлийн бактери, C Difficile болон вирус гэх мэт.

Хэрэглэж найруулахад хялбар, үйлчилгээ хурдан.

  • Металл бус эмнэлгийн хэрэгсэл, мал эмнэлгийн хэрэгсэл
  • Цэвэрлэгээний алчуур, даавуу болон шилэн сав
  • Ерөнхий халдваргүйтгэл
  • Өвчтөнөөс ялгарах зүйлс
  • Нийтийн бие засах өрөө, ус зайлуулах, угаалтуур, суултуур гм
  • Лабораторийн хаягдал
  • Бохирдсон хөрс ариутгах /Өтгөн, шингэнээр бохирдсон/
  • Хоол хүнс халдваргүйжүүлэх
  • Хоол бэлтгэх халдваргүйжүүлэх: металл бус тоног төхөөрөмж, агуулах, бэлтгэх гадаргуу гм
  • Legionella
  • Хүүхдийн угж хөхөлтийг ариутгах
  • Ус нөөцлөх сав, ус цэвэршүүлэх
  • Халуун ус болон спа

(1.67 гр NaDCC/ 1000 ppm)

1 ширхэг Уусмалын хлорын агууламж Хэрэглэх төрөл Аргачлал
5 литр 0.02% Хоол хүнс бэлтгэх, боловсруулах гадаргуу ариутгах, урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлд Арчих, шүрших
100 мл 1 % Өвчтөнөөс ялгарах зүйлс/нус цэр, шүлс, хөлс, цус, өтгөн шингэн/ 2 минут
400 мл 0,25% Метал бус эмнэлгийн хэрэгсэл, лабораторийн хаягдал Дэвтээж хонуулах
1 литр 0,1% Ерөнхий халдваргүйтгэл (эрсдэл өндөртэй газар ) 15 минут контакт барих
2.5 литр 0,04% Ус зайлуулах, 00 өрөө, угаалтуур суултуур гм Ашиглаагүй байхад
100 мл 1% Бохирдсон хөрс /өтгөн, шингэн, цус, бөөлжис гм/ Шүрших
8 литр 0,125% Хүүхдийн хөхөлт Багадаа

30 минут

10 литр 0,01% Шалны алчуур, даавуу гм 30 минут  хонуулж болохгүй

 

Просоны (шахмал) ажлын уусмалыг бэлтгэхдээ шилэн, хуванцар, пааландсан саванд уусгах шахмалыг +40С усанд зааврын дагуу тохируулж хийнэ.

Просон  нь нянгийн халдвар (сүрьеэг оролцуулан) вирусын (үүний дотор В гепатитын болон ХДХВ-ийн вирус) мөөгөнцрийн (кандидоз, дерматомикоз) спор үүсгэдэг нян (боом), Амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон өдөр тутмын үйл ажиллагаанд, голомтын эцсийн халдваргүйтгэл зэрэгт хүчтэй нөлөөлж халдваргүйжүүлдэг. Бодисын уусмалд синтетик угаалгын бодис нэмж хэрэглэнэ.

Ходоодоор ороход аюул багатай ба хорын зэрэглэл 3 буюу арьс, нүдний салст бүрхэвчинд сулавтар цочрол үзүүлж болно. 0,1% ба түүнээс дээш идэвхт хлорт ажлын уусмалыг хэрэглэх үед амьсгалын эрхтэнг цочрооно.

Просон бодис нь хүүхдийн байгууллагад ахуйн эд зүйлсийн гадаргуу хоолны үлдэгдэлтэй зүйлс, сантехник ариун цэврийн тоног төхөөрөмжүүд, эмнэлгийн хэрэгсэл болох шилэн хуванцар, резинэн силикон, каучук ба зэвэрдэггүй металл (ган, титан), хүнсний сав суулга, эмнэлэг, хүүхдийн байгууллагад урьдчилсан сэргийлэх байгууллагын лаборатори аптекийн эд зүйлс халдварын голомт,  лабораториуд (клиникийн бактерлогийн, вирус судлалын), нянгийн халдвар  (сүрьеэг оролцуулан), вирусын (вируст гепатит ба ХДХВ оролцуулан) мөөгөнцрийн (кандидоз,дерматофитоз), халдварт өвчин болон гоц халдварт өвчин( тарваган тахал, булчин задрах тахал, сибирийн яр) гарсан нийтийн аж ахуйн байр, хүүхдийн байгууллага, хүнсний үйлдвэрлэлийн объектэд арчих, шүрших, булхах, агаарт мананцар үүсгэх аргаар урьдчилан сэргийлэх болон эцсийн халдваргүйтгэл хийнэ.

Шилэн сав, алчуур, даавуунд ашиглах заавар:

Цэвэрлэгээний алчуур болон даавууг угааж цэвэрлэсний дараа 1 ширхэг шахмалыг усанд найруулан хэрэглэнэ.

Цэвэрлэгээний алчуур даавууг багадаа 30 минут дэвтээнэ. Хонуулж болохгүй.

 

Хоол бэлтгэх гадаргуу болон хоол бэлтгэлийн тоног төхөөрөмжинд

ашиглах заавар

Хоолны үлдэгдлийг цэвэрлэнэ. Угаалгын нунтагтай халуун ус болон алчуураар цэвэрлэнэ.

40°С-ийн бүлээн усанд хлорын идэвх 0,02% байхаар тооцон /5литр усанд 1 ширхэг/ ажлын уусмал бэлдэн хэрэглэнэ.

Гадаргууг чийгтэйгээр нь багадаа 3 минут байлгавал илүү үр дүнтэй.  Цэвэр усаар зайлна.

Хуурайгаар хатаах болон цаасан алчуураар арчиж болно.

4.1 Просон бодистой ажиллах үед хлор агуулсан бодисын харшлаас сэргийлж нүүрэндээ хүргэж болохгүй.

4.2 0.02%-0.05% -н идэвт хлорын ажлын уусмалаар арчих дэвтээхэд амьсгалын замыг хамгаалах шаардлагагүй.

4.3 Просон -н уусмал бэлтгэх үед онцгой хамгаалах хэрэгсэл шаардлагагүй.

4.4 0.1% ба түүнээс дээш идэвт хлор агуулсан аагтай ажлын уусмалаар шүршиж хэрэглэхэд амьсгалын дээд замыг хамгаалж В маркын патронт РПГ-67 РУ-60 хушуувч , нүдний битүүмжхтшил хэрэглэх шаардлагатай. Халдваргүйтгэл явуулахад өвчтөнийг тусгаарлана.

4.5 Ажлын бүх хугацаанд гарын хамгаалах резинэн бээлийг хэрэглэнэ.

4.6  Сибирийн ярын голомтод байх үед тарваган тахлаас хамгаалах хувцас мөн газ эсэргүүцэх ГП -80 -ийг ажиллах хугацаанд хэрэглэнэ.

4.7 Лабораторийн болон хүнсний сав  суулга , өвчтөнөөс ялгарах зүйлс , цагаан хэрэглэл дэвтээх сав\емкость\ бүрэн таг, хаалттай байх ёстой.

5.1       Болгоомжлох арга хэмжээг мөрдөөгүй үед клорсептын бэлдмэл нь амьсгалын замын \хамар, хоолойсэрвэгнэх, ханиах, нус гоожих, амьсгал давхцах \ мөн нүдний салст бүрхэвчинд \нулимс гоожих, хорсох нүд загатнах\ цочрол үзүүлж бас толгой өвдөхөөр илэрч санамсаргүй хордож болно.

5.2       Цочрол хордлогын анхны шинж тэмдэг илэрсэн үед цэвэр агаарт гаргах эсвэл өрөөг сайтар агааржуулах , тайван дулаахан байлгах. Хүнсний содтой сүү уулгах \нэг стаканд 1 цайны халбага\ ам ,хамар, хоолойг зайлах , бүлээн юм уулгах хэрэгтэй.

5.3       Арьс болон нүдэнд хүрсэн үед усаар угаах хэрэгтэй.

5.4       Ходоодонд орсон үед нунтагласан 10-20 идэвхжүүлсэн нүүрст хэд хэдэн аяга ус ууна.

5.5       Эмчид хандах хэрэгтэй.