Нас бие гүйцсэн будааны цох нь ойролцоогоор 3-4.6мм урт биетэй байх ба урт нарийн хошуутай байна. Биеийн өнгө нь хар хүрэн мэт харагдах боловч сайтар ажиглавал далавчин дээрээ дөрвөн ширхэг улбар шар өнгийн толботой байна. Бие гүйцсэн будааны цох нисэж чадах ба 2 хүртэл жил насалдаг. Эмэгчин цох нь өдөрт 2-6 өндөг гаргах ба амьдралынхаа туршид 300 гаруй өндөг гаргадаг байна. Эмэгчин будааны цох нь хүчирхэг доод эрүүгээрээ үр тарианы голд нүх ухаж тэндээ нэг ширхэг өндөг үлдээн өндгөвчний шүүрлээрээ битүүмжилдэг байна. Авгалдай үр тарианы дотор хооллож хөгжин хүүхэлдэй болон 2-4 хоногийн дараа гарч ирдэг. Будааны цохыг устгахын тулд үүрлэсэн үр тариаг устгах буюу -18 градусын хүйтэнд 3 өдрийн турш байлгах эсвэл +60 хүртэл хэмд 15 мин байлгана.