Нүхэн жорлонгийн халдваргүйтгэл
Улаанбаатар хотын хөрсөнд хамгийн их бохирдол илрэх дундаж гүн нь 2.8 метр байгаа нь нүхэн жорлонгийн дундаж гүнтэй ойролцоо байгаа юм. Түүнчлэн нүхэн жорлон нь хөрсний бохирдол үүсгээд зогсохгүй гүний усыг эмгэг төрөгч бичил биетээр бохирдуулж байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна (НЭМҮТ, 2016). Гадаргад ойрхон буюу 1.5 метр гүн худгийн усанд шинжилгээ хийхэд нянгийн бохирдол их байгаа бол 47 метр гүн худгийн усыг шинжлэхэд нян бага зэрэг илэрчээ .
Мөн түүнчлэн хөрсний бохирдол иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг НЭМҮТ-хийсэн судалгаанд хөрсний бохирдлоос шалтгаалан цусан суулга, халдварт шар зэрэг өвчин үүсэхэд нөлөөлж байгаа ба гэдэсний халдварт өвчнөөр өвчилсөн 1,300 гаруй хүний мэдээллийг хөрсний бохирдлын үзүүлэлттэй харьцуулж үзэх тодорхой хэмжээнд нөлөөлж байна. Мөн гэдэсний халдварт өвчлөл 0-4 насны хүүхдүүдэд их тохиолдож байна.
Улаанбаатар хотын нянгийн гаралтай хөрсний бохирдлыг бууруулах замаар халдварт өвчнийг бууруулах нийслэлийн иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжийг хангах зорилгоор бид хөрсний бохирдлын халдваргүйтгэлийг хийж гүйцэтгэж байна.