Бетта Цифлутрин 7.5%

51,000.00

Зочид буудал, айл өрх, хоол үйлдвэрлэлийн газар, дэлгүүр, сургууль, эмнэлэг, үйлдвэр, оффис, агуулах зэрэгт хэрэглэнэ. Уг бүтээгдэхүүн нь ахуйн хортон шавж устгалын бодис бөгөөд шумуул, шавж, жоомны устгалд хэрэглэнэ.

 

АГУУЛАМЖ:  Беттацифлутрин 7.5%

ХЭЛБЭР: ЭМУЛЬС

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛЧЛЭЛ (ХЭРЭГЛЭЭ)

Зочид буудал, айл өрх, хоол үйлдвэрлэлийн газар, дэлгүүр, сургууль, эмнэлэг, үйлдвэр, оффис, агуулах зэрэгт хэрэглэнэ.

Уг бүтээгдэхүүн нь ахуйн хортон шавж устгалын бодис бөгөөд шумуул, шавж, жоомны устгалд хэрэглэнэ.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРЭЭ ХЯНАЛТЫН ОБЪЕКТ ХЭРЭГЛЭХ ХЭМЖЭЭ ХЭРЭГЛЭХ АРГА
Ахуйн зориулалттай Шумуул, шавж, жоом 1 гр/м.кв Шүршиж хэрэглэнэ

 

Уг бүтээгдэхүүнийг усаар 50-150 дахин шингэлж, хана, шал, хаалга цонх, гал тогооны тавилганы ар, хогийн савны гадна дотор, паарны ар, ванны доор зэрэг шавж үүрлэдэг хэсгүүдээр шүршиж хэрэглэнэ.

  • Хэрэглэх үедээ хамгаалалтын хувцас хэрэглэл өмсөх ба шингэнийг биеийн арьсанд хүрэх болон нүдэнд орохоос сэргийлнэ.
  • Бэлтгэсэн ажлын уусмалыг удаан хадгалж болохгүй ба шүлтлэг нөхцөлд үйлчилгээ нь амархан саармагжина.
  • Хэрэглэж дууссаны дараа нүүр гараа болон ажлын хувцас сольж угаана.
  • Уг бүтээгдэхүүн нь хүр хорхой, загас, зөгийнд хортой. Зөгий үржүүлгийн газарт ойр хэрэглэхийг хориглоно. Загасны аж ахуйгаас ол байлгаж, гол цөөрөм гэх мэт усан санд хэрэглэж болохгүй.
  • Хэрэглэж дууссан бодисны савыг зохих журмын дагуу устгана. Ил задгай хаях, дахин ашиглахыг хориглоно.
  • Харшилтай хүн, жирэмсэн болон хөхүүл эмэгтэй хэрэглэхийг хориглоно.
  • Хоол хүнс болон хүний бие рүү шүршихийг хориглоно.
  • Хэт мэдрэг болон харшилтай хүн хэрэглэхийг хориглоно.

Хэрэглэх явцад гаж нөлөө мэдрэгдвэл эмчид нэн даруй хандана

  • Уг бодисонд хордсон бол толгой өвдөх, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрнэ.
  • Арьсанд хүрэх болон нүдэнд орсон бол нэн даруй цэвэр усаар 15 минутын турш сайтар угаана.
  • Хамартаа оруулсан бол цэвэр агаарт гарч амьсгалах, нэн даруй эмчид хандана.
  • Уг бүтээгдэхүүн нь тусгай антидот агуулаагүй, хэрэв санамсаргүй амьсгалсан бол нэн даруй эмчид хандана.