Флокомафен

14,000.00

Худалдааны төв, зочид буудал, хүнсний үйлдвэр, шар айрагны үйлдвэр, мал нядалгааны газар, үр тариа хадгалах газар, тэжээлийн үйлдвэр, боомт, галт тэрэгний буудал, авто вокзал, эмнэлэг, агуулах, олон нийтийн гудамж, ферм, усан онгоц, нисэх онгоцны буудал гэх мэт.

ДЭМБайгууллагаас санал болгож мэрэгчийг хянах үр дүнтэй найрлага бөгөөд мэрэгч өгшийг идсэний дараа цусны тромбин үүсэхийг дарангуйлж, цус алдаж үхнэ.

 

Бүтээгдэхүүний мэдээлэл

Найрлага, агууламж: Флокомафен 0.005%

Эмийн тунгийн хэлбэр:

Үйлчлэх хүрээ: Мэрэгч

Сав баглаа: 200 гр/уут, 1кг/уут

Түүхий эдийн бүртгэлийн дугаар: PD20180201

 

ДЭМБайгууллагаас санал болгож мэрэгчийг хянах үр дүнтэй найрлага бөгөөд мэрэгч өгшийг идсэний дараа цусны тромбин үүсэхийг дарангуйлж, цус алдаж үхнэ.

Антидот: Витамин К1

 

Үйлчлэх механизм

Мэрэгч цус алдаж үхнэ. Мэрэгч 1 удаа л уг өгшийг идэхэд л хангалттай үр дүн гарна. Идэвхтэй найрлага нь мэрэгчийн бодисын солилцоонд орж 2 дахь удаагаа өгшийг идэх шаардлага гардаггүй.

Флокомафен нь том мэрэгчид үзүүлэх цочмог хоруу чанар  LD50  нь 0.25 мг/кг байна. Онолын хувьд 200 гр жинтэй мэрэгч 1 гр орчим өгшийг идэхэд үхэлд хүргэнэ,  богино хугацаанд мэрэгчийн тархалтыг бууруулна.

Уг бүтээгдэхүүн найрлагаа хамгаалах үйлчилгээтэй, амархан муудахгүй, чанараа удаан хадгалдаг. Хэрэглэх тун бага, хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн, мэрэгчийг хороох өндөр үр дүнтэй.

Ашиглах хүрээ

Худалдааны төв, зочид буудал, хүнсний үйлдвэр, шар айрагны үйлдвэр, мал нядалгааны газар, үр тариа хадгалах газар, тэжээлийн үйлдвэр, боомт, галт тэрэгний буудал, авто вокзал, эмнэлэг, агуулах, олон нийтийн гудамж, ферм, усан онгоц, нисэх онгоцны буудал гэх мэт.

Мэрэгч амьтдын судалгаа

Өгшийг тавихын өмнө тухайн талбайд тандалт хийж, мэрэгчийн тархалтыг шалгана. Үүнд:

Ул мөр, нүх, хөлийн мөр, өтгөн шингэн ялгадас, үс зэрэг сайтар шалган мэрэгчийн гүйдэл, үүрийг тогтооно. Хэрэв шаардлагатай гэж үзвэл талбайн бүх хэсэгт мэрэгчийн тархалтын тандалт хийнэ.

Өгшийг тавих:

  • Өгшийг тавихын өмнө аргачлалаа нарийн тогтооно.
  • Өгшийг мэрэгчийн гүйдэл илэрсэн газар тавих ба нягтралын тооцон өгшийг тавих зайг тогтоон өгшийг зориулалтын хайрцганд хийж тавина. Мөн шууд нүхэнд нь хийж болно. Дотор талд ихэвчлэн 15 м2 талбайд 3-5 нуруу, гадна талд 5м- 10м талбайд 1 нурууг тавина. 1 нуруу нь 10 гр орчим байна.
  • Мэрэгч байнга илэрдэг газар өгшийг удаан тавиж болно. Гэхдээ тогтсон хугацаанд өгшийг эргэн нэмж тавина.
  • Уг бүтээгдэхүүн нь хоруу чанартай тул ил задгай тавихгүй байх, хүүхэд, хүний гар хүрэхгүй газар хадгална. Шувуу, мал амьтан идэхээс сэргийлнэ.
  • Хэрэглэх явцад арьс, нүд, амандаа оруулахаас болгоомжилж ашиглаж дууссаны дараа заавал гараа угаана.
  • Үхсэн мэрэгч болон үлдэгдэл хорыг цэвэрлэнэ. Үхсэн мэрэгчийг булах эсвэл шатаана. Ил задгай хаяж болохгүй. Шувуу үржүүлгийн газрын ойролцоо хэрэглэхийг хориглоно.
  • Жирэмсэн болон хөхүүл эмэгтэй хэрэглэхийг хориглоно.
  • Арьсандаа хүрсэн бол цэвэр усаар зайлж угаана.
  • Хордсон бол нэн даруй хордлогын төвд хандана.
  • Уг бүтээгдэхүүн идсэн тохиолдолд хамраас цус гарах, их хүнд үед өтгөн шингэн цустай гарна. Нэн даруй эмчид хандана. Судсаар витамин К1-ийг минутанд 1 мг-аар, 10 мг-аас хэтрүүлэхгүй хийнэ. Булчинд 75 мг фенобарбиталийг витамин К1-тэй хамт хийнэ.