Бетта Циперметрин 8%

16,000.00

Уг бүтээгдэхүүний гол үйлчлэгч бодис нь бетта циперметрин. Айл гэр, олон нийтийн газарт шумуул, ялаа, жоом, бүүрэг зэрэг шавжинд идэвхтэй үйлчилнэ. 100гр савалгаатай, Хятад улсад үйлдвэрлэгдсэн.

Төрөл:

Уг бүтээгдэхүүний үйлчлэгч бодис нь бетта циперметрин. Айл гэр, олон нийтийн газарт шумуул, ялаа, жоом, бүүрэг зэрэг шавжинд идэвхтэй үйлчилнэ.

1 Бодисын худалдааны нэр  Беттациперметрин 8%
2 Олон улсын ангилал, CAS  65731-84-2
3 Химийн найрлага, гарал ангилал  Пиретроид
4 Үйлчлэгч бодисын нэр, хувь концентраци  Беттациперметрин 8%
5 Химийн томьёо  C22H19O3NCI2
6 Савлалт, жин  Химийн бодисын зориулалттай мөнгөлөг уутанд, 100 гр, 500 гр савлагдсан
7 Хорын зэрэг  b
8 Үйлдвэрлэгч улс  БНХАУ
9 Үйлдвэрлэгч байгууллага  Зянсу гунчэн биотехнологийн компани
10 Хадгалах нөхцөл  Хуурай сэрүүн агааржуулалт сайтай газар хадгална.
11 Хэрэглэх заалт  Ахуйн шавж устгал
12 Хэрэглэх найруулах заавар Ахуйн шавж устгалд шууд хэрэглэнэ.
13 Ашиглах багаж  Шүршигч сав
14 Хориглох заалт  Загас, зөгий, хүр хорхойн аж ахуйд хэрэглэхгүй.
15 Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, авах арга хэмжээ  Нүдний шил, резнин бээлий, амны хаалт, хамгаалах хувцас өмсөнө.
16 Найруулсан ажлын уусмалыг хадгалах хугацаа, нөхцөл  Найруулснаас хойш 24 цаг
17 Тээвэрлэх үеийн шаардлага  Хоол хүнс болон хүн тээвэрлэх тээврийн хэрэгслээр тээвэрлэхгүй.
18 Устгал  Хог хаягдал устгалын мэргэжлийн байгууллагад өгч устгуулна.
Зориулалт Үйлчлэх объект Хэрэглэх хэмжээ Хэрэглэх арга
Ахуйн Бүүрэг 0.125гр/м.кв Шүршинэ
Ахуйн Шумуул, ялаа, нисдэг шавж 0.5гр/м.кв Шүршинэ

Бүүрэг устгахад 0.125гр/м.кв-ийг, шумуул, ялаа, жоомонд 0.5гр/м.кв-аар тооцон 50-100 дахин шингэрүүлж хэрэглэнэ. Хана, шал, хаалга, цонх зэрэг газарт шүршинэ. Нүх сүв ихтэй, үүрлэсэн хэсэгт бодисын хэмжээг нэмж, жигд шүршинэ.

  • Хэрэглэх үедээ хамгаалах хувцас хэрэглэлээ бүрэн өмсөж, арьс, нүдэндээ хүргэхээс болгоомжилно.
  • Найруулсан уусмалыг тухайн цагт ашиглаж дуусгана.
  • Хэрэглэсний дараа гар, нүүрээ угааж, гадуур хувцсаа солино.
  • Уг бүтээгдэхүүнийг хүр хорхой, загас, зөгийнд хор хөнөөлтэй тул тоос хүртээх үед, мөн үржүүлгийн газарт ашиглахыг хориглоно.
  • Усан сан, усны эх үүсвэрт асгахыг хориглоно. Ундны ус, хоол хүнс бохирдохоос сэргийлнэ.
  • Хэрэглэсэн бодисны үлдэгдэл, сав зэргийг ил задгай хаяхгүй.
  • Харшилтай, бие султай хүн, хөхүүл, жирэмсэн эмэгтэй хэрэглэхийг хориглоно.
  • Хордсон бол нэн даруй эмчид хандана уу.
  • Арьс болон нүдэндээ хүргэсэн бол цэвэр усаар 15 минутын турш сайтар зайлна.
  • Санамсаргүй идсэн бол яаралтай эмчид хандана уу.
  • Хуурай, сэрүүн, харанхуй, галаас хол зайд хадгална.
  • Хүүхэд, тэжээвэр амьтан гар хүрэхгүй газарт хадгална.
  • Тээвэрлэх явцдаа норгох, хэт халаах, сав баглаа боодлыг гэмтээхийг хориглоно.
  • Хүнсний бүтээгдэхүүн, үр тариатай хамт тээвэрлэхийг хориглоно.

ХАДГАЛАХ ХУГАЦАА: 2 ЖИЛ